Москвад орос улсын хамгийн нэр хүнд бүхий “Их ном” уран зохиолын шагналын эзнийг тодрууллаа.  Энэ шагналыг  “Лев Толстой : диваажингаас зугтасан нь” номын зохиогч Павел Басинский  хүртлээ. Хоёр , гурав дугаар шагналыг Александр Ильичевский , Виктор Пелевин нар хүртжээ. Нэр хүндтэй шүүгчид шагналыг эздийг тодруулах зуур Пелевинаас бусад нэр дэвшигч 13 зохиолчид тайзнаа гаран хүлээж байлаа. “Их ном” шагнал нь дэлхийн хамгийн том мөнгө дагадаг шагнал буюу  түүний нийт сан нь 5,5 сая рубль буюу 175 мянган ам. доллар аж.