Орос улс Хятадын 13 компанитай  нийт 8 тэрбум долларын гэрээ хийсэн байна. Тэд өнөөдөр Москвад болсон ажил хэрэгч чуулга уулзалтын үеээр гарын үсэг зурсан байна”гэж энэ тухай ерөнхий сайдын орлогч Александр Жуков мэдэгдэв. Тэрээр цааш тэмдэглэхээ: Орос улс БНХАУ-ын хөрөнгө оруулалтад туйлын сонирхолтой байна гэв.  Гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дотор: Орос улсын Сбербанк, БНХАУ ын Экспорт-импорт банк хоорондын зээлийн шугамын тухай хэлэлцээр ,   Хабаровскд /Алс-Дорнодын/ баригдаж байгаа мод боловсруулах үйлдвэрийн цогцолборыг хамтран хөрөнгө оруулах хэлэлцээр болон ОХУын Буряд улсад уулын-баяжуулах үйлдвэрийг байгуулах зэрэг баримт бичгүүд орж байна.