Фашизмыг эцэслэн дарсныг хууль зүйн үүднээс баталгаажуулсан Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн нээлтийн ажиллагааны 65 жилийн ойг тохиолдуулан   Орос улсын Холбооны Зөвлөлийн хуралдаан лхагва гаригт мэдэгдэл гаргалаа. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг эргэн харах оролдлого  олонтоо хийх болсон  өнөө үед ч  Нюрнбергийн шүүхийн тогтоол нь түүхэн ач холбогдлоо хадгалж ирсэн  гэж сенатууд үзэж байна.  Оросын ард түмний хувьд энэ дайн нөхөж баршгүй их гарз, хохирол авчирсан тул ийм маягийн ажиллагаа нь хүндэтгэлүй  бөгөөд доромжлол юм “гэж уг баримт бичигт дурджээ.  Холбооны Зөвлөл  Нюрнбергийн олон  улсын эрүүгийн эрх зүйн зарчмуудыг хамгаалахын зэрэгцээ  орчин үеийн энх тайвныг цэгцлэх үндэс гэж үзэхийг дэлхийн улс орнуудад уриалав.