Солонгосын хойгийн Ёнпхёндо аралын цэргийн мөргөлдөөний нэг шалтгаан нь бол Шар тэнгисийн солонгос хоорондын хилийн маргаантай  асуудал юм. Солонгосын Ардын армийн Дээд командлалаас гаргасан мэдэгдэлд өмнөд солонгосын дэглэм нь Пхеньяны зөвшөөрдөггүй “хойд хилийн хязгаарлах шугамыг хамгаалахыг оролдсон” гэжээ. Түүнчлэн уг баримт бичигт   энд нэрлэж заншсанаар “Баруун-солонгосын” тэнгисд зөвхөн хоёр талыг эвлэрэх үед БНАСАУ –аас тогтоосон шугам “гэж тэмдэглэсэн байна. “Хойд хязгаарлаах шугам нь “ БНАСАУ –д туйлын ашиггүй  бөгөөд Солонгосын дайны дараа 1950-1953 онуудад  НҮБ –ын далбаан дор америкийн генералууд нэг талыг барьж яаравчлан тогтоосон аж.  Пхеньян түүнийг нутгийн өмнө зүгт улмаар  хоёр тал гал зогсоох үед тогтоосон шугам буюу хоёр орныг солонгосын хойгоор заагалсан газарт шилжүүлэхийг шаардаж байсан. Өнгөрсөн жил Солонгосын Ардын Армийн Ерөнхий штаб  мэдэгдэл гаргасан , уг мэдэгдэлд: Үндэстний нэгдлийн өдөр хүртэл  цорын ганц баруун-солонгосын тэнгисийн хилээр БНАСАУ-ын тогтоосон цэргийн гал зогсооход тогтоосон шугам байх болно”гэжээ.  Пхеньян Сеулийг нэг бус удаа цэргийн усан онгоцнуудыг  хойд солонгосын  усанд нэвтрүүлэхгүй гэдгээ анхааруулж байсан гэж мэдэгдсэн байна.