Орос улс Солонгосын хойгт их буугаар харилцан цохилт  өгч  байгааг эрс буруушааж уг ажиллагааг яаралтай зогсоохыг уриалав. Энэ тухай Оросын ГХЯны сайд Сергей Лавров Минскт мэдэгдэл хийв. “Болсон явдлыг эрс буруушааж байна. Өмнөд солонгосын арал руу их буугаар буудаж, энийг сэдсэн хүмүүс өөрсддөө их хариуцлага үүрч байна” гэж хэллээ. “Их буугаар харилцан цохилт хийж буйг зогсоохын тулд бүхий л арга хэмжээг нэгтгэн  авах шаардлагтай байна”гэж С.Лавров онцлон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, мөргөлдөөний улмаас хүний амь эрсдэж, хүмүүс шархадсанд  харамсаж байгаагаа илэрхийлэв. Энэ оны эхнээс  гурав дахь удаагаа ийм мөргөлдөөн болж байна гэдгийг Лавров сануулаад, оросын тал нэг бус удаа энэ бүсэд хурцадмал байдал өсч байна гэдгийг анхааруулж байсан гэв. “ Хоёр талыг бид нөхцөл байдлыг хүчээр шийдэх шалтаг болгохгуй байхыг  уриалж байсан” гэж онцлон тэмдэглэлээ. Байдлыг цаг алдалгүй намжаан, цаашид ийм ажиллагааг гаргахгуй байхыг гүнээ уриалж байна.