Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ болон НАТО гийн хүчнийхнийг талибуудад шөнийн цагт агаараар болон  их буугаар цохилт өгч байгааг эрс буруушаав. Шөнөөр бөмбөгдөх ньолон энгийн номхон ардын аминд хүрч , афганистаны иргэдийн амьдралыг эмх замбараагүй байдалд хүргэж байна гэж мэдэгдэв.  НҮБ-ын мэдээлсэнээр, Афганистанд НАТО-гийн бөмбөгдөлтийн болон алан хядагчдын  дайралтны дүнд мянга таван зуу орчим энгийн номхон иргэд амиа алдаад байгаа аж.