Камбожийн нийслэл Пномпеньд болсон усны наадмын үеээр 375 хүн дарагдаж , 750 хүн хохирол амсажээ. Эхний хийсэн дүгнэлтээр уг арга хэмжээний үеээр хүмүүс бөөгнөрч, зарим хүн бүгчим байсны улмаас ухаан алдаснаас  үймээн гарсан байна. Камбожийн ерөнхий сайд Хун Сен болсон явдлыг тус орны түүхэнд “ улаан кхмерүүдийн” цуст дэглэмийн   дараа орох  хамгийн эмгэнэлтэй явдал хэмээн дүгнэлээ. 11-р сарын 25өдрийг тус улсад нийтийн эмгэнэлийн өдрөөр зарлажээ.