“Өмнөд Солонгос  нь НҮБ-д Шар тэнгис БНАСАУ-руу их бууны буудлагаар хариу барьсан нөхцөл байдлаа тайлбарлах бодолтой байна” гэж Өмнөд Солонгосын ГХЯ ны төлөөлөгч мэдэгдэв. Сеулээс ирсэн  мэдээнд Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт явагдаж байсан Шар тэнгис Енпхёндо арал  руу БНАСАУ-ын  талаас их буугаар бууджээ. Хариуд нь 80 удаа их буугаар буудсан байна. Өмнөд Солонгосын нилээд хэдэн цэрэг сумны   хэлтэрхийнд шархадаж, тэднээс хоёр нь нас баржээ. Орон сууцны байрнуудад гал түймэр гарсан байна. БНАСАУ –ын талаас уг мөргөлдөөний  талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.