Орос улс , АНУ  хоёр нь Афганистаны нутагт мансууруулах бодисын  эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай Холбооны улсын  мансууруулах бодисны наймаатай тэмцэх албаны захирал Виктор Иванов  мэддэгдлээ. Тэрээр Москвад болсон  мансууруулах бодисыг хууль бусаар эргэлтэнд оруулахтай тэмцэх Зохицуулах зөвлөлийн хурал дээр үг хэлэв. Орос улс, АНУ хоёрын тусгай албууд  анх удаа мансууруулах бодисны лабораторийг устгах хамтарсан ажиллагааг өнгөрсөн сар явууллаа. Үүний дүнд бараг тонн орчим героиныг устгасан. Дээрх ажиллагаа нь үндэстнийг дамнасан асуудлыг сонирхож байгаа талуудын хүч чармайлтаар шийдэж болно, болох ч ёстой гэдгийг харууллаа гэж  Холбооны улсын  мансууруулах бодис  наймаалахтай  тэмцэх албаны  шинжээч Ильнур Батыршин үзэж байна. Асуудал мансууруулах бодисыг тээвэрлэдэг замыг бүр мөсөн устгах системийг   хэрхэн зохион байгуулах вэ гэдэг үндэстэн дамнасан үзэгдэл болж байна. Энд ганц орон бие дааж энэ асуудлыг шийдэж чадахгуй юм. Энд бүхэл бүтэн мансуурлах бодисын эсрэг дипломатын системийг бүрдүүлж, улс орнуудын  хооронд харилцаа тогтоох шаардлагатай.Саяханы Афганистанд явуулсан  мансууруулах бодисын дөрвөн лабораторийг устгах Орос улс, АНУ болон Афганистаны Засгийн газрын  хамтарсан ажиллагаа нь үүний тод жишээ болсон юм. Гэхдээ бусад улс орнуудтай мансууруулах бодисын тээвэрлэх замыг устгах асуудлаар харилцан ажиллах систем бүхэлдээ бий бүрдэж чадаагүй бөгөөд энэ асуудал сайн боловсрогдоогүй байна. Афганистанд байгаа НАТО-гийн олон улсын хүчнүүд хар тамхи үйлдвэрлэдэг намуу цэцгийн тарилтыг утгах явдалд тийм ч их идэвхитэй ажиллахгуй байна. Тэдний Афганистанд байх хугацаанд намуу цэцгийн тарилт зарим үзүүлэлтээр барагш 40 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил азийн төвд орших энэ оронд хүнд чанарын хар тамхийг 2 дахин илүү үйлдвэрлэсэн нь, бусад орнууд нийлээд 10 жилийн өмнө үйлдвэрлэсэнтэй адил юм. Афганистаны героины хуй салхи бусад Европын Холбооны бусад орнуудыг ч аль хэдийнэ дайраад авчээ. Хар тамхи нь Оос улсын толгойн өвчин болж, ялангуяа нутгийн өмнөд хэсэгт бүр их газкар аваад байна. Орос улс, Европод мансууруулах бодисны тээвэрлэлтээс олж байгаа орлого нь хэдэн тэрбумаар хэмжигдэж байна. Дэлхий дээр мансууруулах бодис нь хүмүүсийг мянга мянгаар нь хөнөөж байна гэдэг бол хэнд ч нууц биш юм.  Энэ мөн олон улсын бодлогын нэг зэвсэг юм. Афганистаны хартамхины бүлгэмүүдийн  тэр бум долларууд нь Төв азийн орнуудын байдлыг түгшүүртэй болгоход аишглагдаж байна. Үүгээр мансууруулах бодисын тээвэрлэлтийн гол зам явж өнгөрдөг. Афганистаны хар тамхи нийлүүлэгчид Хойд Кавказын болон Европп, Америкийн алан хядагчдыг санхүүжүүлдэг байна. Үндэстэн дамнасан асуудалд заналхийлж байгаа Афганистаны мансууруулах бодис тээвэрлэх сувгийг устгахад олон улсын зохион байгуулалттай арга хэмжээ явуулах нь зүйтэй юм. Өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама , Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  нар  мансуураалх бодисын хууль бус  наймаатай тэмцэх ажлын бүлэг байгуулсан билээ. Мансууруулах бодис наймаалж олсон мөнгийг  угаахтай тэмцэхэд  хамтран ажиллахаар тохиролцсон байна.  Москва, Вашингтон хоёр мансуураалх бодисны наймааны дансны дугаарыг солилцсон юм. Афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй тэмцэхэд  олон улсын терроризм, мансууруулах бодисын аюул заналтай тэмцэхэд үр ашигтайгаа нэгэнт харуулж чадсан НАТО , Орос улсын мансууруулах бодисыг хууль бусаар эргэлтэнд оруулахтай тэмцэх Зохицуулах зөвлөлийн бүтцүүд хоорондын хамтын ажиллагаа чухал алхам болох нь дамжиггүй.