Өнөөдөр Өмнөд Солонгосын Енпхёндо арал руу БНАСАУ –ын талаас их буугаар буудсан тухай Сеүлээс мэдээлжээ.  Өмнөд Солонгосын нэг цэрэг нас барж, 13 нь сумны хэлтэрхийнээс шархаджээ. 50 орчим барилга байгууламж шатсан байна. БНАСАУ-ын нь их буугаар буудсан нь Өмнөд Солонгосын цэргийн сургуулилттай холбоотой байж болох гэж үзэж байна. БНАСАУ-ын талаас мөргөлдөөний талаар ямар нэгэн мэдээ ирээгүй байна. Дээрх нөхцөл байдалд бүс нутгийн орнуудаас тэр даруй хандлагууд гарч байна. Өмнөд Солонгос НҮБ-т шар далайд БНАСАУ- руу их бууны буудлагаар хариу буудсан асуудлыг тавихыг санаархаж байна. “Бид энэ асуудлыг НҮБ-т тавихдаа энэ нь БНАСАУ –аас НҮБ-ын олон улсын харти буюу хууль дүрмийг зөрчсөн эсэхийг тодруулна “ гэж Өмнөд Солонгосын ГХЯ ны төлөөлөгч мэдэгдэл хийв. Орос улсын ГХЯ : Шар далайд хоёр Солонгосын   их буугаар харилцан буудалцсан явдал нь Сологосын хойгийн байдлыг хуцатгахад хүргэхгүй гэдэгт найдаж байна.  Орос улсын Батлан хамгаалах яамнаас  мэдээлсэнээр тус хойг дээр болж байгаа үйл явдлыг анхааралтай даган харж байна.  Гэхдээ Дорнын цэргийн тойргийг байлдааны өндөржүүлсэн байдалд бэлэн байлгах шийдвэр аваагүй байна гэж цэргийн байгуулагын төлөөлөгч мэдэгдлээ. БНАСАУ, Өмнөд Солонгосын будлианы талаар БНХАУ санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Хятад улсын ГХЯ ны төлөөлөгч Хун Лэй: Бээжин Сеулээс ирсэн мэдээлэлд анхаарлаа хандуулж , мөргөлдөөн гарсанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход хоёр Солонгос  илүү их хүч чармайлт гаргах байх гэж найдаж байна”- хэмэээн хятадын дипломат мэдэгдэв. Тэрээр цааш хэлэхдээ,  БНХАУ нь Солонгосын хойгийн   энх тайван, тогтвортой байдал нь хоёр талын сонирхолд нийцнэ гэж үзэж байна”гэв. Япон улсын ерөнхий сайд Наото Кан баярын арга хэмжээнд оролцож байснаа зогсоож Токиод албан ёсны байрандаа буцаж ирлээ. Японы ерөнхий сайд засгийн газрынхаа сайдуудыг  “үйл явдлын ямарч  эргэлтэнд бэлэн бай” гэж уриалжээ. Үүний өмнө Японы засгийн газрын тамгын газрын дэргэд Солонгосын  хойгийн байдлыг анхааран судлах тусгай мэдээлэл-зохицуулалтын зөвлөл байгуулсан тухай мэдээлж байсан юм. Бид Солонгосын хойгийн үйл явдлыг анхааралтай хянан үзэж байна.