Японы робот Токио хотоос Киото руу 500 км замыг  хоёр сарын туршид туулжээ. ”Панасоник”  компаний цэнэглэгч сурталчлах ажлын хүрээнд зохион явуулсан энэ гайхамшигт аялал энэ долоо хоногийн эхээр эцсийн зоригодоо амжиллтай хүрчээ.  Үүнийг зохион бүтээгч Томотака Такахаси өөрийн  бүтээлээ эхнээс нь эцсийн чиглэл хүртэл нь  дагаж явжээ. “ Энэ бол их хэцүү хүнд аялал байлаа. Миний бодоход энэ аялал нь робот бид хоёр саад хүндийг давахад сургамжтай өглөө” гэж ИТРА-ТАССд  зохион бүтээгч ярьжээ. Энэ төхөөрөмж нь 40 см өндөр, 1 килограмм жинтэй , нөгөө нэг “дугуйн дотор эргэлдэх хэрэм” хүүхдийн тоглоомын зарчмаар ажилладаг . Том дугуйн дотор харин жижиг робот явж, улмаар механизм хөдөлгөөнд орно.