Өмнөд Солонгосын Ёнпхёндо арал руу мягмар гаригт БНАСАУ-ын зүгээс их буугаар буудаснаас болж тус арлын 50  орчим барилга байгууламж шатсан байна. Янз бүрийн сувгийн мэдээлсэнээр хоёроос дөрвөн хүн шархаджээ. БНАСАУ-ын талаас  20 орчим удаа их буугаар буудав. Солонгосын УАЙ-ТИ-ЭН телевизийн сувгийн мэдээлсэнээр Өмнөд Солонгос хариу гал нээсэн байна. Энэ жил БНАСАУ, Өмнөд Солоногос хоёр улс нь хоёр ч удаа Шар далайн усан зурвасын ойролцоо их буугаар нэгэн зэрэг буудалцжээ. Энэ далайн зурваснаас болж  хоёр улсын  маргаан үүсдэг аж.  2007 онд хоёр улсын засгийн газар далайн маргаантай зурвасыг хамтран энх тайван, хамтын ажиллагааны бүс болгон ашиглахаар тохиролцсон хэдий ч 2008 онд   Засгийн эрх авсан эрх баригчид БНАСАУ- тай ойртох түрүүчийн засгийн газрын бодгогыг үгүйсгэжээ.