Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев орон сууц нийтийн аж ахуйн асуудлаар Коми улсын Сыктывкар хотод Төрийн зөвлөлийн явуулын хуралдаан хийнэ. “Орон сууц, нийтийн аж ахуйн шинэчлэлийн болон  түүний үр ашигтай ажиллагааг эмхлэх нь чухал гэдгийг бид ойлгож байна. Мягмар гаригт энэ асуудлыг ОХУ-ын  Төрийн зөвлөлийн хуралдан дээр хэлэлцэнэ” гэж улсын тэргүүн мэдэгджээ.  Ингэхдээ орон сууц, нийтийн аж ахуйн асуудлууд нь бүсийн болон нутгийн захиргааны эрх баригчдын байнгын хийх ажил гэдгийг тэр сануулав.