Орос улсын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр Санкт-Петербург хотод олон улсын “Дэлхийн барыг авран хамгаалах” чуулган дээр үг хэлнэ. Түүнчлэн Орос улсын ерөнхий сайд Бангладеш улсын засгийн газрын тэргүүн Шейх Хасин Вазеда болон Дэлхийн банкны  тэргүүн Роберт Зелликтэй, хурлын бусад төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн аж. Орос улсын сайд нарын танхимын хэвлэлийн албанаас хийсэн мэдэгдэлд:  Энэ уулзалт нь засгийн газрын тэргүүнүүдийн дэлхийн барыг авран хамгаалж, нутагшуулахад зориулсан анхны уулзалт юм “ гэжээ.