Орос улсын Ил-76ТД тээврийн нисэх онгоцны багийнхан Хойд туйлд ачаа буулгахын тулд нэг хоногийн дотор 2 нислэг хийлээ гэж Интерфакс агентлаг уламжиллаа. Оросын антарктикийн “Новолазаревская” станцид онгоц бууж, хөөрсөн байна. Энэ онгоц мөсөн далай дээгүүр 7 мянган километр нисжээ. Нисэгчид, оросын антарктикийн станциас Хойд туйл руу шинжээчдийг хүргэдэг DC3 жижиг онгоцонд зориулсан түлш хүргэж өгсөн байна. Ойрын үед Ил-76 Кейптаун руу нисэж тэндээс 3 сар хүртэл Хойд туйл руу ачаа хүргэх болно.