Олон улсын шүүх, хамтын хүчний үр дүн байх ёстой бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө нэр хүндтэй байх ёстой. Нюренбергийн шүүх хурлын ажиллагаа эхэлсний 65 жилийн ойд зориулсан музейг германы Нюренберг хотод нээх ёслолын ажиллагаан дээр Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. Энэ ажиллагаанд АНУ, Орос, Герман, Франц, Их Британ улсуудын төлөөлөгчид  оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Нацистуудын гэмт хэргийг шүүх, олон улсын шүүх хурлыг гитлерийн эсрэг эвслийн орнуудын удирдагчдын саналаар байгуулсан билээ. Нацистуудын, өөрийн Герман улс болон эзлэгдсэн улсуудын нутаг дэвсгэр дээр үйлдсэн аймшигт гэмт хэргийг бүх хүн төрлөхтөнд мэдүүлэхийн тулд ийм шүүх хурал хийх шаардлагатай байсан юм. Яг тэр үед л холбоотнууд НҮБ-ийн орчин үеийн хууль эрхийн байгууллагын үйл ажиллагааны үлгэр жишээг бий болгосон юм. Өнгөрсөн зууны 30,40-өөд оны үйл явдлаас авах сургамж өнөөдөр ч гэсэн цаг үеийнх хэвээр байна. Зарим нэг улс төрчид нацизм, неонацизмыг цагаатгах бодолтой байх шиг байна. Сергей Лавров ёслолын ажиллагаанд оролцогчдын анхааралын үүнд хандууллаа: Хас тэмдгийг балтуудын соёлын өвөөр хүлээн зөвшөөрөх, фашизмын эсрэг байлдаж байсан ахмад дайчдыг мөрдөн, шүүж байгаа ажиллагаа, европын хэд хэдэн улсын нийслэлд эсэсийнхэн жагсаал хийж байгаа зэргийг яаж үнэлэх ёстой вэ? Герман улсад Нюренбергийн шүүх ажиллагааг үгүйсгэх юм бол гэмт хэрэг гэж үзэж байгааг сауулья. Энд цугласан болоод манай дэлхийн ихэнх хүмүүс, Нюренбергийн мэргэжлийн шүүхийн шүүсэн хүн төрлөхтний эсрэг үйлдсэн энэ гэмт хэрэгт цаг хугацаа байх ёсгүй гэдэгт итгэж байгаа гэж  Сергей Лавров хэллээ. Түүхийг мартах, “өнгөрсөн үеийн шулмасуудад” зай тавьж өгөх нь шинэ эмгэнэлт явдлыг уруу татна. Нацизмын онолын шууд өв залгамжлагч нь болсон алан хядах ажиллагааны орчин үеийн гажиг үзэгдэлтэй хамтран тэмцэхэд ийм зарчимч хандлагагүйгээр амжилтанд хүрч чадахгүй гэж Сергей Лавров хэллээ: Терроризм бол хүний амьдралын үнэ цэнэтэй зүйл, ёс суртахууныг басамжлан доромжилсон хүчирхийлэл, түрэмгийлэлийг номолсон зэрлэг онол юм. Энэ нийтийн аюул заналын эсрэг хатуу тууштай тэмцэхийн тулд өнөөдөр маш их шаардлагатай байгаа хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмыг баримтлах хэрэгтэй. Түүний энэ үзэл баримтлалыг ХБНГУ-ын ГХЯ-ны сайд Гидо Вестервелле шууд дэмжлээ. Нюренбергт ялагчид, ялагдагчид цуглараагүй, Ванкуверээс Владивосток хүртлэх нэгдсэн аюулгүй системийг байгуулах хамтрсан ажилд нэгдсэн түншүүд цуглараад байна гэж тэр тэмдэглэсэн байна.