Дэлхийд нүүрсний уурхайд метан хий дэлбэрч үүний улмаас жил дутам олон зуун уурхайчны амь насыг бүрэлгэдэг. Эрсдлийг багасгаж, аюулгүй байдлыг бүрэн хангах талаар  бололцоотой бүхнийг хийж байгаа боловч  уурхайчны ажил маш аюултай эрс дэлтэй хэвээр байна. Хий газар дор гэнэт дэлбэрэхийг урьдчилан таамаглаж, сэрэмжлэх арга хэмжээ цагт нь авахад ч хэцүү. Гэвч нүүрсний олборлолтыг үрьдаас ауюлгүй болгох эдийн засгийн талаар үр ашигтай  технологи бий. Нүүрсний давхаргаас нүүрс олборлох. Энэ нь  уурхайн хийг арилгалгүй  нүүрс олборлох боломж олгож байна. Оросын сибирийн Кузнецкий нүүрсний уурхайд  хий олонтаа дэлбэрч, осол гардаг. «Газпром» компани чухам Өмнөд Кузбасст нүүрсний давхрагаас, үйлдвэрлэлийн аргаар метан хий олборлож эхлэв. Шинэ 30 гаруй цооногийг  ирэх онд ашиглалтанд оруулна. Метан олборлож буй зөвхөн Талдинский  талбар бараг 100 тэрбум  шоо метр нөөцтэй. Эхлээд хийг хөдөлгүүрийн түлшийн хувьд, мөн  цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд  хэрэглэнэ. Бүс нутгийн хэрэгцээг хангах хэмжээний  хий Өмнөд Кузбасст нүүрсний давхрагаас гаргахаар төлөвлөжээ. Ийм төсөл  өргөн хүрээг хамаарсан хэтийн төлөвтэй гэж Байгалийн нөөцийн яамны эдийн засаг, санхүүгийн газрын  захирал Григорий Выгон үзэж байна. Тэрбээр хэлэхдээ : «Мөн чиглэл хэтийн төлөвтэй байгаа нь эргэлзээгүй. Энэ нь 1-рт  нүүрсний давхрагаас хий арилгаж, нүүрсний  орд газрыг  эзэмших  үйл ажиллагааны эрсдлийг багасгаж байна. Түүнчлэн үнэтэй гол хий хоолой тавилгүй  хийгээр хангах орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж  нүүрсээр баялаг бүс нутагт олгож байна. Нүүрсний оронд хий  дулаацуулах систем, цахилгаан эрчим хүчний үйлдвдрлэлд  хэрэглэснээр экологийн байдал сайжрана. Түүнээс гадна энэ нь ажлын шинэ орон тоо бий болно гэсэн үг» тэр хэлэв. Шинжээчдийн дүгнэснээр Орост нүүрсний давхраг дахь метан хийн нөөц, байгалийн хийн уламжлалт  орд  газруудынхтай  тэнцэхүйц, 83 триллион шоо метрт хүрч байна. Зөвхөн Кузбасст 13 триллион шоо метр хий байгаа. Нүүрсний давхрагаас ялгаран гарах хийн бүрэлдэхүүн  Баруун Сибирьт олборлож буй  байгалийн хийнхтэй  төстэй. Түүний зэрэгцээ  зарим үзүүлэлтээрээ илүү  сайн байна. Учир нь метаны агууламж 98 хувьд хүрч байна. Гэвч нэгэн чухал асуудал тулгарсан юм. Нүүрсний хий гэгч нь шахалт багатай. Иймээс цооногийн бүтээмж нь, уламжлалт хийн орд газрынхаас бага байна. Энэ нь нүүрсний давхрагаас гаргах хийг  алс хол тээвэрлэхэд  их ашиггүй. Харин  олборлох уурхайгаас холгүй орших  бүс нутгуудыг хийжүүлэхэд ашигтай. Үр ашиг нь АНУ-д идэвхтэй  олборлож буй занарын хий гэгчтэй бараг адилхан юм.       Хятад нүүрсний давхрагаас бас хий  олборлож байна. АНУ, Австралид ч энэ чиглэлээр ажиллаж байна. Орост одоогоор зөвхөн «Газпром» тийм төслийг хэрэгжүүлж байгаа хийгээд,  нефть хийн бусад компаниуд ч тэгнэ гэж найдаж байна. Иймээс  нүүрсний давхрагаас гаргах метаны эдийн засгийн үүрэг өсөн  нэмэгдэж, уурхайд метан дэлбэрэх аюулыг аль болохоор багасгах юм.