Тбилисид байдаг Швейцарийн элчин сайдын яамны дэргэдэх оросын ашиг сонирхолын хэсгийн удирдагчдыг тагнуулын хэргээр саатуулагдсан 4 хүнтэй уулзахыг Гүржийн төр засаг зөвшөөрсөн байна. Гүржийн ГХЯ-ны орлогч сайд Нино Каландадзе энэ тухай мэдэгджээ. Орос улсын тусгай албатай хамтарч ажиллаж байгаа арав гаруй хүнийг илэрүүлсэн гэж 11-р сарын эхээр Гүржийн ДХЯ мэдээлсэн билээ. Тэр үед 15 хүнийг баривчилсан байна. Тбилисийн мэдээгээр 2 хүнийг хэрэг шийтгэх ажиллагааны дараа суллалсан байна. Харин 13 хүн түүний дотор оросын 4 иргэнийг урьдчилан хориход суулгаж байна. Тагнуулын сүлжээ илэрүүлсэн Тбилисийн мэдэгдлийг Орос улсын ГХЯ, суртал ухуулагын ээлжит тоглоом гэж нэрлэжээ. Орос улсын ашиг сонирхолыг төлөөлж байгаа дипломатуудыг хоригдогсодтой уулзуулахыг Москва шаардсан юм.