“Донор танд баярлалаа” ажиллагаа өнөөдөр Орос улсад гараандаа орлоо. Энэ ажиллагааг Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны санаачлагаар явуулж байгаа юм. Энэ ажиллагааны үеэр донор хүн бүр талархалын үг сонсох болно. Энэ долоо хоногийн турш Цусны албаны сайн дурынхан хотын оршин суугчидад донорын билиг тэмдэг болсон улаан тууз бэлэглэх бөгөөд энэ туузыг зүүсэн хүн бүхэн донорчуудад хувийн талархалаа илэрхийлэж байна гэсэн үг. Сайн дурын доноржуулалт болон цусны албыг хөгжүүлэх хөтөлбөрийг Орос улсад 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 онд дуусах ёстой юм.