Интернетэд нууц материал хэвлүүлсэн “Викиликс”байгууллага Шведийн серверүүдийг ашиглахаа больсон бөгөөд өөрийн сүлжээгээ бусад орнуудаар дамжуулж гаргана. Энэ тухай ням гаригт шведийн “Дагенс нюхтетер” тэргүүлэгч сонинд бичсэн байна. Хэд хоногийн өмнө шведийн прокурорын шаардлагын дагуу Стокольмын шүүх “Викиликс”-ийн үндэслэн байгуулагч, Австралийн иргэн Жулиан Ассанджийг хүчингийн хэргээр сэжигтнээр татах шийдвэр гаргасан байна. Ассанджийг бас олон улсын хэмжээнд эрж хайж байгаа юм байна. “Викиликс”-ийг үндэслэн байгуулагч даваж заалдах өргөдлөө өгөөд байна. Энэ жилийн 7-р сард, Афганистанд ажиллаж байгаа америкийн дипломатчид, тусгай албаныхан, цэргийнхний үйл ажиллагааны тухай нууц материалыг сайт дээрээ хэвлэснээс хойш “Викиликс” байгууллага ихэд нэрд гарсан юм. Тус байгууллага хоёр долоо хоногийн өмнө иракын гэсэн нэртэй нууц материалуудыг тараасан байна.