Жоржия мужийн Форт Беннинг цэргийн баазын үүдэнд цугларсан эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байсан Russia Today телевизийн сувгийн сурвалжлагч Кейлин Форде, оператор Жон Конвей нарыг америкийн цагдаагийнхан баривчилсан байна.Тус телевизийн сувгийн ням гаригт тараасан мэдээгээр, RT сувгийн ажилтнууд цагдаагийн бүх шаардлагыг биелүүлж, цэргийн баазын хаалганд ойртоогүй байхад тэднийг баривчилж шоронд хорьсон байна. Одоо сурвалжлагчдыг хуулийн дагуу суллуулах бүхий л арга хэмжээг авч байна. Форт Беннингэд “the School of Americas” буюу Америк сургууль байрладаг бөгөөд үүнээс болж эсэргүүцлийн жагсаал болжээ. Өөрийн орныхоо ард түмний өмнө гэмт хэрэг үйлдсэн Латин Америкийн орнуудын цэргийнхэн ба цагдаагын ажилтнуудыг энэ сургуульд сургадаг учраас эсэргүүцлийн жагсаалд оролцогчид энэ сургуулийг хаахыг шаардсан юм.