“Эх орон нэгтнүүдээ нэгтгье-2010” жил тутмын олон улсын форум Владивостокт нээгдлээ. Энэ форумд төр засгийн байгууллага, үйлдвэрчний эвлэлүүд, олон нийтийн байгууллагууд, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд, гадаадад орос хэл дээр гардаг ОНХМХ, эх орон нэгтнүүдийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Эх орон нэгтнүүдээ нүүлгэж ирүүлэх улсын хөтөлбөрт оролцогчид- гадаадын иргэдийн мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн чиглэлийг нь сонгоход нь туслах асуудлыг форум дээр хэлэлцэж байна. 11-р сарын 23 хүртэл үргэлжлэх форумын хөтөлбөрт үзэсгэлэнгийн танилцуулага, мэргэжлээрээ ажил олох яармаг, хөтөлбөрт оролцогчдын амьдарч байгаа Уссурийск, Находка, Артем зэрэг хотуудад очих зэрэг асуудлууд орсон байна. Эх орон нэгтнүүдээ нүүлгэн ирүүлэх хөтөлбөрийг 2007 онд Приморын хязгаарт боловсруулсан юм. 2012 он гэхэд тус хязгаарт 6000 хүн нүүж ирнэ гэж төлөвлөсөн боловч одоогийн байдлаар зуу хүрэхгүй хүн ирээд байна.