Орос улс, НАТО-гийн Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевтэй албан бус байдалд хоёулхнаа уулзаж, түүнийгээ “үнэн сэтгэлийн” уулзалт боллоо гэж мэдэгдсэн байна. Энэ тухай америкийн ерөнхийлөгчийн туслах Бен Родс мэдэгджээ. ”Энэ бол хоёр талын албан бус, урьдчилан төлөвлөөгүй уулзалт байсан, Хоёр тэргүүн маш сайн харилцаатай байгаа. Үе үе уулзаж байх нь тэдэнд таалагдаж байна” гэж тэр нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, тэд СДЗ-ийн шинэ гэрээний тухай ярилцжээ.