Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр интернетийн тусламжтайгаар ард түмэнтэйгээ харилцана. Тус улсын 83 субъектэд байгаа ерөнхийлөгчийн бүс нутгийн хүлээн авах байранд хүрэлцэн ирсэн хэн боловч төрийн тэргүүнээс асуух зүйлээ чөлөөтэй асууж болно. Видео бага хурал явуулах бүх боломжоор хангагдсан москвагийн хүлээн авах байрандаа ерөнхийлөгч өөрөө байрлана. Ерөнхийлөгч ийм байдлаар ард түмэнтэйгээ анх удаа харилцах гэж байна.