Африкийн Буркина-Фасо улсад өнөөдөр сүүлийн 23 жил явагдаж байгаагүй Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна.1987 онд тус улсад төрийн эргэлт гарч засгийн эрхийг Блэз Компаоре хүчээр авчээ. Сонгуульд  7 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. 3 сая гаруй  сонгогч ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Ихэнх ажиглагчид   Блэз Компаорег бараг өрсөлдөгчгүй гэж үзэж байгаа аж. Буркина-Фасо улс нь Африкийн баруун хэсэгт оршидог жижигхэн улс бөгөөд 16 сая хүн амтай. 1960 онд Францын колончлолоос гарсан юм байна.