Хятадын 28 уурхайчин уурхайн дор ослын улмаас бий болсон үерийн усанд боогдов. Батиан хотын  нүүрсний уурхайд осол гарч одоогоор 13 хүнийг авраад байна. Энэ өдөр уурхайд 41 хүн ажиллаж байжээ. Хэдэн цаг үргэлжилж байгаа аврах ажиллагаа үр дүн муутай байгаа аж. Уурхайн гүнд ус задарсан  шалтгааныг тодрулж чадахгуй байна. Гэхдээ хятадын уурхайчид техникийн аюулгүй байдлын дүрмийг байнга үл тоомсорлож иржээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд тус улсад 2600 уурхайчид ослоос болж амиа алджээ.