Орос улс НАТО хоёр хамтран  пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системийг аюулгүй байдлыг өөрийн  бүсэд цэргийн ажиллагаагаар зохицуулах хариуцлагатай зарчмын үндсэн дээр байгуулж болох юм-гэж  Орос улсын ШУА-ийн АНУ , Канад судлалын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев “Оросын дуу хоолойд “ өгсөн ярилцлагадаа хэллээ. Тэрээр цааш  хэлэхдээ Орос улс, АНУ энэ салбарт судалгаа шинжилгээний хэд хэдэн ажлыг явуулж байсан бөгөөд агаарын хамгаалалтын эсрэг ажлыг бүсэд явуулах ажлын өргөн туршлагатай гэв. Тийм учраас манай хоёр орны хамтын ажиллагаа нь хэвийн хэмжээний юм.Бямба гаригт Умард-Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалт дээр талууд европд пуужингийн довтолгооносс хамгаалах системийг хамтран  байгуулах талаар тохиролцов.