Орос улсын  мөсөн дээрх уран гулгалтын хос  Екатерина Боброва, Дмитрий Соловьев москвагийн Гран-при шалгаруулалтын тэмцээнд Алтан медалийн шагналыг хүртлээ. Хос гулгалтын үзүүлбэрт оросын хос Юко Кавагути болон Александр Смирнов нар эхний байрыг эзэллээ.Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод японы Мики Андо шилдэг тамирчнаар шалгарч, эрэгтэйчүүдийн дунд Чехийн тамирчин Томаш Вернер тэргүүн байрын шагналыг  авлаа.Гран-при шагналын эцсийн шатны тэмцээн нь ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр Парист зохиогдох юм.