Колумбын цагдаа нар 3 тонн гаруй кокаин  болон 25 кг героиныг  Барранкилья усан онгоцны боомтонд тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд хураасан байна. “Өвсийг”  контейнерын шаланд хоёр давхар шал хийж нийллэгэн торхнууд болон вааран  саванд  нуусан байжээ. Ачаа Гондурас руу явах зориулалттай байв. Хураагдсан мансууруулах бодисны нийт өртөг 100 сая долларт үнэлэглэж байна. Колумба улс нь кокаин үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг аж.