11-р сарны 22 ны даваа гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын иргэдтэй зуучлагч үгүйгээр шууд харьцана. Ерөнхийлөгчийн улсын бүх  иргэдийг хүлээн авах нь Интернет-конференц дэглэмээр явагдана. Энэ өдөр хуримтлагдаад байгаа хамгийн хурц асуудлуудаа  олон хотуудад байрладаг төрийн тэргүүний хүлээн авах өрөөнд ирж  тавьж болох нь. Ерөнхийлөгчийн өгөх хариуг удаан хүлээхгүй юм. Түүнчлэн Интернетээр ярилцах үеээр ирүүлсэн асуултууд Орос улсын ерөнхийлөгчийн Холбооны зөвлөлийн хуралд явуулдаг Илгээлтэнд оруулах юм. Орчин цагийн мэдээллийн хэрэгслүүд нь ах дүү, хаматан садан, найз нөхдийг байнгын харилцаатай балгах боломжтойгоос гадна ард түмнийг эрх баригчидтай ойр дөт болгож байгаа юм. Ерөнхийлөгч руу утсаар холбогдох нь бараг боломгүй байдаг бол харин Интернетийгш ашиглаад түүнтэй холбогдож, сэтгэл зовоож байгаа асуултаа  тавих нь бодитой болж байна.Интернет бол харийн хачин юмнаас бодит харилцааны хэрэгсэл аль хэдийнэ  болсон. Энэ нь зөвхөн хүмүүсийн хоорондын харилцаа төдийгүй  нийгэм, төрийн харилцаа юм.Одоо идэвхитэй зохиогдож байгаа цахим-засгийн газрын хүрээнд ард түмний холбоог илүү ардчилсан болгох үүднээс болон төрийн байгууллагуудтай холбоотой  чухал асуудлуудыг шийдвэрлэх үүднээс уг арга хэмжээг  Ороос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын  санаачлагаар  “ Засаг ба нийгэм “Интернет –конферецийг зохион явуулах гэж байна. Ерөнхийлөгчийн иргэдтэйгээ Интернетээр дамжуулан харилцах нь цоо шинэ хэлбэр юм. Нийтийн хүлээх авах байр Казани, Татарстанд нээгдээд хоёр сар ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд тус байранд хэдэн зуун хүн иржээ. 11-р сарын 22 нд онцгой их хүнтэй байх болно гэж эндхийн ажилтан Искандер Аюпов хэлж байна.  Гэхдээ харин хүмүүсийн тавьж байгаа асуултны сэдэв, гомдол л өөрчлөгдөхгүй байх даа гэж тэр ийнхүү ярив. Асуулт маш олон ирсэн. Энэ нь орон сууцны асуудалтай холбоотой, зээлимйн хөнгөлт гээд . Эдгээр асуултууд нь ерөнхийлөгчийн хүлээн авах бүх  байруудад ийм асуултууд ирж байна. Воронеж мужид чихрийн шижин өвчтэй хүүхдийн эх нь хүүхэддээ үнэгүй эм авах гэж нилээд хэдэн сар хөөцөлдөж байгаа аж.  “ Хоёр сар бид өөрсдийн мөнгөөр эмийг худалдаж авч байна.” Гэж тэр ярьж байна. Тэгээд ерөнхийлөгчийг байдлын учрыг олж өгөөч гэж гуйж байна. Хойд Уралын  Перми хотын ерөнхийлөгчийн хүлээн авах байранд  ирсэн хүмүүс орон сууцны барилга муудсан тухайгаа гомдоллож банйа. Мари Эл Бүгд найрамдах улсад болон Поволжье гийн нутгуудад хүмүүст эмнэлгийн иж бүрэн үйлчилгээ төдийлөн хүрэхгүй байгаа тухай саналууд ирсээр байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведевын Интернетээр иргэдтэйгээ холбогдож тэдний тавьсан асуултад хариулах нь  оросын иргэдийн төрийн тэргүүндээ асуулт тавих гэсэн боломж төдийгүй,  иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгуй байгаа орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад дохио өгч байгаа учраас , иргэд ерөнхийлөгч рүү утас цохихоос өөр арга үлдсэнгүй ээ.