Дэлхийд Орос-Нато гийн  хамтын хүчээр шийдвэрлэх зохих олон асуудал бий гэж орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Тэдгээр асуудлуудын дотор терроризм, далайн дээрмэчидтэй тэмцэх болон пуужингийн довтолгооноос хамгаалах салбар гэж  ням гаригт Лиссабоны дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаар өөрийн интернет “твиттер” дээ бичжээ. Талууд олон чиглэлийн асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд тэр тусмаа Европд хамтарч пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хамтаар бий болгох ажил юм. Ерөнхийлөгч Медведевын үзэж байгаагаар энэ ажилд олон талын оролцоотой байвал зохино, мөн бий болоод байгаа цөмийн тэгш байдлыг эвдэж хэрхэвч болохгуй.  НАТО гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  Лиссабоны дээд хэмжээний хоёр өдрийн уулзалтыг 61 жилийн түүхэнд хамгийн их үр дүнтэй болсон гэж нэрлэв.