Умард-Атлант эвсэл  Москва хоорондын  харилцааны царцмаг үе болон харилцан гомдоллох тэр цаг үе ард үлдлээ. Шинэ үе эхэлж бидний өмнө бүрэн дүүрэн ажиллагаа байна. Ийм дүгнэлтийг  Орос-НАТО  дээд хэмжээний уулзалтад оролцсон төрийн тэргүүнүүд  хийлээ. 29 орны буюу Орос улсын тэргүүн Дмитрий Медведев оролцсон дээд хэмжээний уулзалт 11-р сарын 20 нд Лиссабонд болж өнгөрлөө.Португаль улс Умар-Атлантын эвслийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеээр болон дараа нь Орос-НАТО гийн зөвлөлийг явуулдахад урьд өмнө аюулгүйн байдлаар авч байгаагүй их арга хэмжээг авлаа. Ямар нэгэн гэнэтийн аюулаас сэрэмжлэх  үүднээс тэд Шенгений Хэлэлцээрийн нөхцөлүүдийг хүртэл үл тоомсорлосон.  Тус улсын хилээр ороход хилийн пост болон онгоцны буудал дээр бичиг баримттай маш няхуур танилцаж байсан аж. НАТо гийн орнуудын тэргүүн нар Португалийн нийслэлд баасан гаригт хуралдаж , 19 ний өдөр ээлжит дээд хэмжээний уулзалтыг явуулсан. Хуралдаан ойрын арван жилийн стратегийн шинэ баримт бичиг хэлэлцэн баталснаар өндөрлөсөн. Энэхүү баримт бичиг нь энэ жилийн түүхэн баримт бичигт орсон : НАТО гийн  жаран жилийн түүхэнд анх удаагаа Москва дайсан биш гэж тэмдэглэсэн юм. Орос улстай хамтран ажиллах нь стратегийн ач холбогдолтой гэж хоёр гарчигт оруулсан аж.  Эцсийн дүнд НАТО нь европ-атлантын бүс нутагт зориулан НАТО Москватай пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хамтран боловсруулах нутаг дэвсгэрийн төслийг бий болгоход албан ёсны санал тавьсан юм. Түүнчлэн тэд нар орос түншүүдтэйгээ урт хугацааны болон бүхнийг багтаасан ертөнцийг байгуулахаар зорьжээ.Энэ тухай илүү тодорхой маргааш өдөр нь болсон  Орос-НАТО гийн зөвлөл дээр ярьлаа. Тус хуралдаан дээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Лиссабонд ганзага хоосон ирээгүй. Мэдээж хэрэг Москва хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хувьд гэх юм бол Орос улс НАТО-д Европ тивд “салбарын” ппужингийн довтолгооноос хамагалах системийг байгуулах санал  тавьсан. Орос улсын ерөнхийлөгч энэ  тухайгаа  сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Москва уг төсөлд зөвхөн тэгш эрхтэй оролцож, мэдээллийг бүрэн дүүрэн солилцох тохиолдолд л оролцоно, өөрөөр бол Орос улс татгалзана гэв.Бас нэг маш чухал сэдэв байгаа. Энэ нь өнөөдөр хэлэлцэгдэж буй Европын пуужингийн довтолгооноос хамгаалах систем. НАТОгийн улс орнууд одоохондоо энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг таавар төдий л юм бодож байгаа байх. Гэсэн хэдий ч пуужинийн довтолгооноос хамгаалах систем нь бүхэлдээ зөвхөн нийтлэг байж л үнэ цэнэтэй болно. Үүнийг зүгээр аль нэг оронуудад туслах элементүүдийн нэг юм шиг үзэж болохгуй.  Пуужингийн дповтолгооноос хамгаалах систем , энэ асуудлаар хийж байгаа хэлэлцээр нь ирээдүйн төлөө хэрэг юм. Харин одоогийн дээд хэмжээний уулзалт бол бодит үр дүнд хүрсэн юм шүү. Хамгийн гол дүн бол Орос-НАТО гийн харилцааг сэргээсэн явдал гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байгаа аж.Орос-НАТОгийн хооронд бүрэн дүүрэн  , түншлэлийн  харилцааг бий болгоход маш чухал шат юм. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр сайшаагдсан ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан Тунхаг бичигт бид стратегийн түншлэлийг хөгжүүлэхийг чармайж байна гэж тунхагласан. Энэ нь санаандгүй хэрэг  биш юм . Энэ юу гэж байна вэ гэхээр зэрэг манай орнуудын дунд сүүлийн үед хүнд хэцүүг даван туулж ирсэн. Орос-НАТО гийн үр дүнд талууд харилцан хүч хэрэглэхээс түдгэлзсэн. Түүнчлэн терроризмтэй тэмцэхдээ тэсрэх бодисыг илрүүлэх технологийг хамтран боловсруулах, агаарын шугаманд алан хядах ажиллагааг урьдчилан мэдээлэх, терроризмын асуудлаар мэдээлэл солилцох зэрэг асуудлаар хматын аижжллагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна. Орос, натогийн цэргийн онгоц хамтарсан сургуулилтаар далайн дээрэмчидтэй хийх тэмцэлийн хөтөлбөрийг боловсруулна. Орос улсаар дамжуулан натогийн цэргийн хөсгийг Афганы нутгаас Европ руу тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Сануулахад, Лиссабоны дээд хэмжээний  уулзалт нь хоёр жилийн завсарлагатай явагдсан. Тус уулзалт 2008 оны  8-р сард Гүрж улс Өмнөд- Осети руу  дайрсанаас уулзалт тасарсан юм. Гэхдээ сүүлийн үед эвслийн удирдлагын талаас ойр ойрхон уриалга гарах болсон.  Вашингтоны жишээгээр Москватай харилцаагаа дахин сэргээе. Тийм ээ, харилцаа сэргэж эхлэлээ гэж үзэж  болно.        

      ,