Египтэд замын авто осолд оросын  дөрвөн иргэн  нас барж, 17 хүн гэмтээд байна. Энэ тухай каирын цэргийн эмнэлэгт мэдэгдэсэн байна. Энд осолд орсон хүмүүсийг онгоцоор Хургадаас авчиржээ. Авто осолд Украины 2 иргэн амь үрэгдсэн тухай тус улсын ГХЯ  мэдээлсэн байна. Кар-Хургада орох замд гарсан автобусны осолд гадаадын 40 хүн байснаас Орос улс, Украин, Киргиз, Гүрж, Бельги болон нийт арван улсын иргэд байжээ. Түүнээс гадна  автобусанд бас Египтийн иргэд байв. Ослын шалтгаан нь нойтон замаар хурд хэтрүүлсэнтэй холбоотой  юм байна. Орос улсын Жуулчны нийгэмлэг мэдэгдсэнээр дээрх осол нь энэ жил Египтэд гарсан тав дахь осол гэнэ.