Иран улс атомын эрчим хүчийг энхэд ашиглах эрхтэй бөгөөд энэ улсын атомын үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр нь энх тайвны зорилготой бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний байгууллага МАГАТЭ –д бэлэн гэдгээ нотлох ёстой. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Лиссабонд болсон  дээд хэмжээний уулзалтын дүнд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. “Дэлхий дээр цөмийн чадавхи өнөө цагт ямар байдалтай байна вэ, цөмийн клубын гүйцэтгэх  гишүүн хэн байна вэ, гэхээсээ илүү   хэн энэ клубт яаран орох гэж байна, цөмийн зэвсэгийн эзэн нь хэн бэ, хэн үүнийгээ нууж байна  - гэдэг бидний сонирхолыг татаж байна-гэж Дмитрий  Медведев цохон тэмдэглэв.Түүний ярьснаар Орос улс НАТО той хэд хэдэн  улс орнуудын цөмийн хөтөлбөртөй холбоотой асуудлаар  болон Ираны асуудлаар хамтарч ажиллахад бэлэн байга аж.