Өнгөрсөн долоо хоногийн нэг чухал зүйл бол Оросын төсөв байлаа. Төрийн Дум хоёр дахь удаагийн үндсэн  хэлэлцүүлгээр улсын төсвийн 2011 оны болон 2012-2013 онуудын  төлөвлөгөөт  хугацааны  төсвийн төслийг баталлаа. Сангийн яамны тэргүүн Алексей Кудрин ойрын үед хомс бус төсөвтэй болох боломж бий гэж  таамаглав. Уламжлал ёсоор хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг хамгийн хүнд байдаг. Гол асуудал төсвийн хөрөнгийг хуваарилах асуудал юм. Макро-эдийн засгийн үзүүлэлттэй эдгээр төлөвлөгөөнүүд нь анхны хэлэлцүүлгээр төсвийн 14 үндсэн хэсэгт батлагдасан. Шинжээчид энэ баримт бичгийг авч  үзэхдээ түүний гол үнэ цэнэ нь төсвийн мөнгийг урьтал чигт төвлөрүүлэхийн зэрэгцээ төсвийн системийг тогтвортой өсгөхийг  зорьж байна. Энэ удаагийн төсвийн төлөвлөлт нь  гурван жилийн төсвийн төлөвлөлтийг эргэн харж түүнд магадлашгүй зардлыг хөдөлгөх ямарч хямралын сан  байхгуй болохыг авч үзжээ. Энэ юуг гэрчилж байна вэ гэвэл , улс орны эдийн засаг хямралаас гарсан гэсэн үг юм. Цаашид төлөвлөлтийн хүрээ тэлэх ёстой гэж Үндэсний стратегийн зөвлөлийн хамтран удирдагч Иосиф Дискин “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Төсвийн зардлын завсаргүй төлөвлөлт , гурван жилийн үечлэлд буюу хямралын өмнөх үед эргэн орсон нь их үнэ цэнэтэй юм. Миний бодоход энэ маш зөв зүйтэй зүйл.Түүнчлэн миний үзэж байгаагаар бол таван жилийн төлөвлөлтөнд орох нь зүйтэй, ингэснээр том, урт хугацааны хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд баталгаатай болох юм. Шинэ төсөв нь нийгмийн чилэлийг хадгалж ирсэн. Нийгмийн салбарт төсөвлөсөн мөнгө - боловсролын систем, эрүүл мэндийн салбар, төрөлтийг дэмжихэд зохицуулах арга хэмжээ, орон сууц барихад зориулсан эдгээрийн зардлыг танахгуй юм. Түүнчлэн төсөвт эм үйлдвэрлэх болон анагаахын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шинээр урт хугацааны төслүүд суусан байгаа. Төсвийн төлөвлөлтийн  ойрын гурван жилийн ярих юм бол  юуны өмнө түүнд суулгасан хот  төсвийн ховордол   багассаныг тэмдэглэх нь зүйтэй. 2011 онд ховордол нь 3,5% байна, харин 2012 онд З % жаахан гарна, 2013 онд 3 % илүүгүй байх юм.  Цаашид ховордол “ 0” хүртэл буурах болно.  Ингэхдээ ямарч татвар өсгөхгүйгээр ийм үзүүлэлтэнд хүрэх үндэс байгаа гэж Сангийн сайд Алексей Кудрин тэмдэлэсэн. Бид  салаа зам дээр зогсч байна. Нэг нь бид зардлыг багасгахад анхарлаа төвлөрүүлж үр ашгийг нэмэгдүүлэх юм бол бүтцийн нилээд чухал өөрчлөлтүүд болно гэсэн үг, тэдээж хэрэг төрийн үүрэгт ч өөрчлөгдөнө. Эсвэл ихэнх хэсэг нь татварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Ми эхний замыг сонгохоор байна. Гэхдээ энэ зам бол маш их төвөгтэй зам. Үүнийг бид бусад орнуудын туршлагаас харж байна.  Тиймээс хэрвээ улс орон бул дорой байх юм бол тэр нь бүтцийн чанартай арга хэмжээ авахаас айж эмээдэг, тэр тусмаа нийгмийн салбарт юм шүү. Тэгсэн тохиолдолд бид татвараа нэмэхээс өөр арга үгүй болно. Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович бас ийм үзэл бодолтой байна. Тэрээр ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах нь зүйтэй гэж байна.Төсвийн ховордлыг багасгах гол нөөц нь татварын нэмэгдүүлэх юм огт биш, харин бизнесийг ачаалласнаар эдийн засгийн идэвхитэй өсөлт бий болсноос бүрдэнэ. Ачаалал гэдэг  нь татвараас аваад захиргааны болон авлигалын болон бусад  янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Эцэст нь дүгнэхэд шинжээчид Орос улсын төсөвт цаашид нилээд хэмжээний хөрөнгийн урсгал ирнэ. Энэ нь ажил хэргийн идэвхи өссөний  үр дүн юм.  Харин энэ явдал нь Сангийн яамд ирээдүйн төлөвлөх бололцоо олгож байгаа хэрэг. Өнөгөрсөн долоо хоногийн дунд Орос улсын Сангийн яам нь 2014-15 онуудад нефть-хийн бус балансаар төсвийг бүрдүүлэх төлөвлөгөөнд эргэн орлоо гэсэн мэдээлэл гарч ирсэн юм.