2011 онд  оросын хүн ам  дан гадаад паспорттай байх болно. Дотоодын паспортыг иргэний үнэмлэхээр сольж болзошгүй.  Оросын хувьд энэ хувьсгалт арга хэмжээ ЗХУ-д бүр өнгөрсөн зууны 30-ад онд нэвтрүүлсэн,  оршин суух газартаа өөрийгөө  бүртгүүлэх  ёс журмыг  хүчингүй болгоно.  16 нас хүрсэн иргэн бүр  ЗСБНХУ гэж алтлаг үсгээр  дээр нь бичсэн  хар улаан жижиг дэвтэр авч байсан. Энэ дэвтэрт  нэрээс гадна  төрсөн өдөр, газар нутаг, үндэстэн, гэр бүлтэй эсэх, албан ёсоор оршин суудаг газарт бүртгүүлсэн тэмдэг байсан юм. Өөр хотод бүртгэлтгүйгээр ажилд орох боломжгүй байв. Орчин цагийн Оросын паспорт дээрх бүх  тэмдэглэлтэй байгаа  бөгөөд  байнгын буюу түр бүртгэлтэй байна. Түүнийг иргэн  үнэмлэхээр солих боломжийг  90-д оны эхээр хэлэлцсэн боловч  Оросын эрх баригчид одоогоос 15 жилийн өмнө тэгэх шийдвэр гаргахыг зүрхлсэнгүй. Сүүлийн жилүүдэд нөхцөл байдал өөрчлөгдсөн  гэж Холбооны цагаачлалын албаны  төлөөлөгч Константин Полтаранин тайлбарлан хэлээд : «Паспорт зорилтоо бүрэн биелүүлсэн. Улаан дэвтэр хэрэггүй боллоо.  Түүнийг цахим  карт буюу  тусгай хамгаалалттай ямар нэг үнэмлэхээр солих асуудлыг хэлэлцэж байна. Ямар байсан ч улаан паспортыг заавал сольно» гэв. Холбооны цагаачлалын албаны төлөөлөгчийн хэлснээр оросын паспортыг хувийн дугаартай иргэн үнэмлэхээр солих хувилбарыг авч үзэн хэлэлцэж байна. Тэр АНУ-ын нэгэн адил  биеметрийн мэдээлэлтэй байх эсэх нь одоогоор тодорхой биш байна. Паспорт ба өөрийгөө оршин суух газартаай заавал бүртгүүлэх ёс журмыг болиулах нь оросын хүн амыг хүнд суртлын саад бэрхшээлээс ангижруулж, дотоодын шилжилт хөдөлгөөнийг улам чөлөөтэй болгох юм. «Оросын иргэн нэг бүс нутгаас нөгөөд саадгүй шилжиж, нийгмийн ба эмнэлгийн тусламж авах боломжтой байх ёстой» гэж Полторанин хэллээ. Эдүгээ шинэ газар нутагт шилжсэн хүн  тухайн бүс нутагт байнгын буюу түр бүртгэлтгүй юм бол улсаас үйлчилгээ үзүүлэхгүй байна. Оросын  дотоодын паспортыг  хүчингүй болгосноор  оршин суух газарт өөрийгөө заавал бүртгүүлэх ёс журам аяндаа үгүй болно. Ирэх онд тэгж болзошгүй. Тэгтэл  засгийн  газар оросын хүн амын  байдлыг хөнгөтгэхийн тулд  өөрийгөө шуудангаар буюу Интернетээр бүртгүүлэх боломж олгож байна. ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин  саяхан зохих тогтоолд гарын үсэг зурав.