Москвагаас ярьж байна! Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Япон улс бусад хөрш  орнуудтайгаа   харилцаагаа хэвийн болгоход одоо болтол түүний өс хонзон саад болж байна. Ийм дүгнэлтийг  москвагийн “ Независимое военное обозрение” сонинд ШУА ийн Алс-Дорнодын  хүрээлэнгийн шинжээч Александр Шлындо, Николай Тебин нар бичжээ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын Дарга Ху Зиньтао нарын Дэлхийн II  дайны  65 жилийн ойг тохиолдуулан  гарсан Мэдэгдлийг японы тал туйлын цухалдаж  хүлээж авсан.  Японы албан ёсны хүмүүсийн аугаа их Ялалтын 65 жилийн ойд зориулсан арга хэмжээг хүлээж авсан байдлаар дүгнэх юм бол Япон, Герман хоёр улс нь хоёр өөрөөр хандсан. Энэ хоёр түрэмгийлэгч орон, дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн   хоёр улс ялагдалдаа  өөр өөрөөр ханддагаа харуулсан. Өөрийн ялагдлаа Герман улс зохих ёсоор хүлээн зөвшөөрч, национал-социалистуудын өмнө уучлал гуйсан. Немцүүд фашизмыг хуулиараа шүүсэн. Бүх насны немцүүдийн хувьд Гитлер бол харгис этгээд.  Германы ард түмэн нацистуудын хийсэн гэмт хэргийг өөрсдийн буруу болгон хүлээсэн ба тайван итгэлтэйгээр хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлж байна. Японууд бол өөрсдийн милитаристуудын Ази болон Номхон далайд өдөөсөн дайныхаа  үйлдсэн гэмт хэргийг шал өөрөөр тайлбарлаж байна. Нарийндаа бол тус оронд Дэлхийн II дайны дүнгээр хяналт шалгалт явагдаж байна. Баримт сэлтийг гуйвуулж, тө болсон явдыг хүртэл шууд худал хуурмаш болгож хувиргана. Нэр томъёог солих нь японы дипломат, улс төрчдийн практикт олонтой тохиолдох болсон. “Дайн” гэдэг нь “хилийн будлиан “,  “Үг дуугүй бууж өгөх”  болон ялагдал гэдэг үг хүртэл “дайны төгсгөл “гэж үгээр эвтэйхэн солигдсон. Дайны дараах олон улсын эрх зүйн бүх баримт бичгүүдэд ЗХУ-д Курилийн арлууд орсон. 1956 оны 10-р сарын хэлэлцээрийн дараа нь дайны байдлыг зогсоох ЗХУ, Япон хоёрын хамтарсан Тунхаг бичиг гарсан. ЗХУ нь улс төрийн шалтгаар японы талтай Курилийн цуваа арлуудын дөрвийн хоёрыг шилжүүлэх тухай  Тунхаг бичигт утга санааг  тодорхой нөхцөлтөйгөөр оруулсан юм. Харин Японд “Передача” буюу “шилжүүлэх”  гэдэг нэр томъёог ашиглахдаа “возвращение” буюу “буцааж өгөх” гэсэн үгээр сольсон байдаг байна. Ингэвэл Курилд арлууд ямарч хамаагүй гэж батлахад хялбар байгаа юм байлгүй дээ. Японы хэвлэл мэдээлэл ямар ч  уулзалтыг тайлбарлахдаа “орос цлсын тэргүүн ямар тодорхой саналуудыг  гаргаагүй” гэж бичдэг байна. Ямар саналуудыг тэд хүсэн хүлээж байгаа юм бэ? Орос улс дахиад сайхан сэтгэл  гаргаж нөгөө хоёр дээр дахиад хоёрыг нэмж өгөхийг үү? Тамирчдын ярьдгаар бөмбөг японы талд байна, харин Орос улс 1956 оны  Хэлэлцээрийн үзэл санааг хэрэгжихийг хүлээж болох юм. Японы хөрш зэргэлдээ Хятад, Солонгос улстай өнгөрсөн түүхийн дүгнэлтийн талаар байнга маргаан гардаг. Хятад, Солонгосын болон бусад бүсийн ард түмэн япончуудаас тэдний эцэг, өвгөдийн үйлдсэн зэрлэг явдалд гэмшихийг хүлээж байдаг юм. Зөвхөн “Накины алаан хядаанд” л гэхэд 300 мянган хятад иргэд амь үрэгдсэн байдаг. Одоо Хятад улс Японтой хийсэн дайны гарзыг 35 сая хүртэлх  хүнээр тооцсон нь бий. Японы колончлогчдын дэглэмд бүхий л гай зовлонг солонгосын ард түмэн үүрсэн. Солонгосын хойг дээр хийсэн колончлолынхоо ноёрхолд  Токио өчүүхэн ч  гэмшээгүй бөгөөд  сүүдэр ч тусгаагүй байна. Тэд харин :бид Солонгосыг албадан дагуулсан нь тэдэнд ашигтай байсан” мэтээр ичгүүр сонжуургүй мэдэгдэдэг байна. Японы улс төрчдийн  дайны гэмт хэрэгтнүүдээ баатар болгон хувиргаж байгаа нь Якусуни сүмийн асуудал дээр тод харагдаж байна. Герман улсад амь алдсан эсэсийнхэнд дурсгалын самбар барьсан байна гэвэл итгэхэд бэрх юм. Бүр тэгээд Гимлер, Герингийн нэрийг барьж шүү. Якусунид бол ариун шүтээн нь улс төрийн   багаж хэрэгсэл болон хувирч дайны дүнг эргэн харж , гэмт хэрэгтнүүдийг баатар болгож байх юм. Энэ бүгд японы түрэмгийллийн орнуудын анхаарлыг татахгуй өнгөрсөнгүй , Хятад болон Солонгосын хойгийн орнуудад хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Япон улсын удирдлага нь Азийн орнуудын ард түмэн болон хамтын нийгэмлэгийн  шинжээчид Япон улсыг  Ази тивд болон  дэлхийн улс орнуудад хүн төрөлхтөний  үнэт зүйл болох: ардчилал, эрх чөлөө, хүний эрх болон  хуулийг дээдлэхийн төлөө байгаагаа харуулах цаг нэгэнт иржэ. Үүнийг хуучин милитарист  бодлогоосоо бүр мөсөн ангижирч чадсан  Герман улс харуулсан. Үүний  тулд улс төрчдийн мэргэн бодлого   болон японы ард түмний сайн дурын зориг хэрэгтэй” гэж москвагийн  “Независимое военное обозрение” сонины нийтлэлд ОХУ-ын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч  Александр Шлындов , Николай Тебин нар бичжээ.