Хүүхдийн бага балчир нас зол жаргалтай байх эсэх нь дэргэд нь байгаа насанд хүрэгсэдээс ихээхэн шалтгаалдаг. Дэлхийн хүүхдийн өдрийг  өнөөдөр 11-р сарын 20-нд дэлхий даяар тэмдэглэж байна. НҮБ-ын ЕА чухам энэ өдөр  Хүүхдийн эрхийн тунхаглал, түүнээс хойш 30 жил өнгөрсний дараа Хүүхдийн эрхийн конвенцийг тус тус батласан аж. Анхааран халамжлаж буй  эцэг эхчүүд ч бусадын хэрцгий хандлагаас  хүүхдүүдээ  тэр болгон  хамгаалж чадахгүй байгаа нь харамсалтай юм. Олон улсын баримт бичгүүдээр  хүүхдийн эрхийг батласан боловч  дэлхийн сая сая хүүхэд  гэмт хэрэг түүний дотор хүчирхийллийн золиос болж байна. Хүүхдэд донтохтай тэмцэх нийт европын  кампанит ажиллагаа  Ромд 11-р сарын сүүлээр  гараагаа эхэлнэ. Европын таван хүүхдийн нэг нь хичирхийллийн бай болж байна  гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх  хүүхдийн эрхийн асуудал эрхлэсэн  тусгай эрхт төлөөлөгч Павел Астахов  ОДХ радиод өгүүлээд : «Европын зөвлөлийн дүгнэснээр эдүгээ хүүхдэд донтох тачаал хамгийн шившигтэй хүнд гэмт хэрэг болсон. Үүнтэй холбогдуулан Европын зөвлөл тийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг улам хатуу шийтгэх зөвлөмж өгсен юм. Мөн гэмт хэргийг мөрдөн байцаах  хугацааг хязгааргүй болгож, гэмт хэрэгтнийг хугацаанаас өмнө суллахыг болиулах хэрэгтэй. Учир нь тэгж суллагдсан  этгээд гэмт хэрэг олонтаа ахин үйлдэж байна. Хүүхдийг хүчирхийлсэн  гэмт хэрэгтнийг шоронд хорих хугацааг нэмж, маш хатуу арга хэмжээ авах хэрэгтэй» гэв.       Оросын хүүхдийн эрхийн асуудал эрхлэсэн тусгай эрхт төлөөлөгчийн хэлснээр  хүүхэд хүчирхийлэгчийг агтлах эмнэлгийн нэмэлт арга хэмжээг санаачилжээ. Мөн арга хэмжээ  үр дүнтэй бөгөөд гэмт хэрэг ахин үйлдэх хэрэг явдал 2-3 хувь хүртэл багасаж байгааг  АНУ ба Европын эрдэмтэдийн 25 жилийн турш хийж ирсэн  тулгуур судалгаа нотлон харуулав.  Оросын хүүхдүүд ч хүчирхийлэх ажиллагаанд өртөж байна. Сураггүй алга болсон  ба тийм ажиллагаанд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах Үндэсний төвийг  одоо Орос улсад байгуулж байна. Тус төв насанд хүрээгүй хүмүүсийн эрх, хууль ёсны эрх ашгийг  хамгаалах олон нийтийн маш олон  байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж  хүүхдийн эсрэг гэмт хэргийг мөрдөн байцаах  болон сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэхэд нь  хууль сахиулах байгууллагуудад  туслана. Павел Астахов хэлэхдээ : « Жил дутам наанадаж 52-55 мянган хүүхдийг эрэж байна. Дийлэнх олонхий нь олж байна. Гэвч 10-12 мянган хүүхдийг олж чадахгүй байна. Эдгээр хүүхэд яасан, хаашаа явж алга  болсоныг хэн ч мэдэхгүй байна. Алга болсон хүүхдүүдийн тоо хэмжээг аль болохоор багасгаж, хүүхдийн хувь заяа, очсон газрыг илрүүлэн  тодруулахаар энэ төвийг байгуулж байна» гэв. Орост хүүхдийн хоёр баярыг тэмдэглэдэг. Дэлхийн хүүхдийн өдөр 11-р сарын 20-нд, Хүүхдийг хамгаалах олон улсын өдрийг 6-р сарын 1-нд тэмдэглэж байна. Хүүхдийн өдрүүдэд  өглөг буяны  арга хэмжээг зохион явуулж, концерт тоглодог. Улс орны нэрд гарсан  жүжигчид болон сэтгүүлч, улс төрч, тамирчин, үйлдвэрлэл эрхлэгчид хүүхдийн сан, эмнэлэг, өнчин хүүхдийн байгууллагуудад хөрөнге цуглуулдаг. Эдгээр арга хэмжээ хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд туслах гол агуулгатай.