Олон улсын валютын сан дэлхийн нөөцийн валютын  сагсны  бүтцийг дахин хэлэлцлээ. Ийм явдал таван жил тутамд  болдог байна. Сүүлийн таван жил хятад улс эдийн засгийн өсөлт тодорхой амжилтанд хүрч, энэ удаа хятадын юань энэ сагсанд зүй ёсоор орно гэж бүгд хүлээж байсан.  Хятад улс нь 2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүнээр   хоёрдугаар байранд, гадаад худалдааныхаа  нийт эргэлтээр дэлхийд тэргүүлэх байранд орсон юм. Гэлээ ч гэсэн олон улсын валютын сан хятадын юанийг үл хайхарлаа. Тайлбарыг ингэж өгсөн байна: Хэдийгээр Хятад улс дэлхийд гурав дахь экспортлогч болж  өөрсдийн мөнгөн дэвсгэртийг олон улсад ашиглахаар өсгөхөд чиглэсэн алхамуудыг хийгээд байгаа ч гэсэн Олон улсын валютын сан хятадын  юанийг  чөлөөтэй эргэлтэнд орох хэмжүүрт нийцэхгүй байгаа гэж үзэн дэлхийн нөөцийн валютын сагсанд оруулсангүй. Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский: Олон улсын валютын сангийн шийдвэр нь  Вашингтоны шахалтанд орж юаний ханшийг буулгах шаардлагыг хүлээж авахаас татгалзсанд Хятад улсад оноосон шийтгэл гэлтэй. Профессор А.Островский манай микрофоны өмнө ирээд байна.Мэдээж хэрэг хятадын мөнгөн тэмдэгтийн сул тал нь түүний хөрвөх чадваргүйд байгаа юм.Үнэндээ энэ нь олон улсын валютын сангийн юанийг нөөцийн сагсанд оруулаагүй шалтгаан болсон юм. Гэхдээ нөхцөл байдлыг  явцтай нь  авч үзэхэд илүүдэхгүй юм. Сүүлийн үед Хятад улс их хурдтай хөгжиж байгаа. Хятадын эдийн засгийн өсч буй хэрэглээний үр дүнд дэлхийн эдийн засгийг  хямралын үед  тогтоон барьсан юм. Энэ жил байгуулагдсан Хятад – АНД бүс нутгийн орнуудын худалдааны чөлөөт бүс байгуулагдсаны дараа юань нь  бараг л   бүс нутгийн валютын статустай болсон. Миний бодоход Дэлхийн валютын сангийн удирдлага хэрэв юанийг валютын нөөцийн сагсанд оруулах юм бол Хятадтай холбоотой дэлхийн худалдааны эргэлтийн нилээд хэсэг нь энэ байгууллагын бүсийн нөлөөний гадуур гарч ирнэ гэдгийг  ойлгож байгаа  ” гэж профессор  А.Островский ярьж байна.  Бээжин Олон улсын валютын сангийн шийдвэрт мэдээж хэрэг баярлаагүй. Нийтийн   дүгнэлтийг  Хятад улсын  Барилгын банкны  тэргүүн   Го Шуцин мэдэгдэсэн. Хятадын үндэсний валютанд илүү өндөр статус олгох нь дэлхийн санхүүгийн системийг тогтворжүүлахад нөлөө болох юм гэжээ. Одоогийн нөхцөлд ихэнх орнууд валютынхаа    нөөцийн ямар нэгэн хэсгийг  хятадын  юаниар хадгалж, харин экспортлогч орнууд гадаад худалдааны тооцоогоо юаниар хийвэл зохилтой “гэж хятадын банкны эзэн хэлэв. АНУ-ын урт хугацааны няравын  үүргийг үргэлжлүүлэн худалдан авах  Олон улсын валютын сангийн  таатай бус байр суурь  нь Хятад улсын валютын бодлогод  ердөө ч нөлөөлөхгүй юм. Вашингтоны өр болох америйкийн үнэт цаасаар 885  тэрбум доллараас давсан. Чухамдаа Хятад, Японы хамт АНУ-ын томоохон зээлдэгч нар болсон. Энэ тохиолдолд профессор А.Островскийн үзэж байгаагаар америкчуудын  дэлхийн валютын сангийн хяналтаар дамжуулан Хятадыг шийтгэх бодлого амжилт олохгуй. Энэ нь сая  нэг хямралын дараа эрүүлжиж буй  эдийн засагтай Америк орны санхүүгийн зах зээл рүү хаясан  буцах шидүүр болж мэдэх юм.