11-р сарын 20 нд Оросын сонгодог урлагийн агуу  бүжигчин Маяа Плисецкая 85 нас хүрч байна. Гайхалтай бишрэм энэ эмэгтэйн насны тэмдэглэлт ойг Парис, Москва  хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тэрээр  далан настай дэлхийн нэртэй  тайзуудыг эзэгнэж явсан нь  ёстой л нэг ид шидийн гэлтэй. Тийм ээ, Майя Плисецкая, тэр 80 насныхаа тэмдэглэлт ойгоор  Морис Бежарын  өөрт нь зориулан тавьсан “Аве Мария” балетыг бүжиглэж тайзнаа гарсан юм. Сонгодог бүжгийг ийм урт удаан бүжиглэнэ гэж түүхэнд үгүй билээ. Түүнд зориулж олон нэртэй бүжиг дэглээч бүтээлээ тавьж, түүний дүрээр дээд зиндааны загвар зохион бүтээгчид загвараа зохиож ирсэн. Олон арван шүлэгч, зохиолч, хөгжмийн зохиолчид чухамдаа гайхамшигтай энэ жүжүгчин эмэгтэйн гоо сайхан, авъяас чадварыг бишрэхийн хирээр  шүлэг,  аялгуугаа бичиж иржээ. Түүний өмнө дэлхийн ямарч театрын хаалга үргэлжийн мөнх нээлттэй байлаа. Плисецкаяг киноны талбай дээр нэрт кино найруулагчид урьдаг байлаа. “ Домогт” титэмийг  Майя Плисецкаяд олон жилийн өмнө үзэгч олон хүртээсэн бөгөөд одоо хирнэ тэр нэрээ хадгалсаар явна. Түүний тухай бас “гамшиг-бүжигчин”, “ хувирахын суут “ гэж бас  ярьдаг аж. Анхны ийм гайхамшигт хувиралт москвагийн Их театрын тайзнаа болсон нь Майя Плисецкаягийн  хувь заяанд  чухал эргэлт болсон юм. Энэ нь түүний П.И. Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн Одетта-Одиллия буюу цагаан - хар хунгийн дүр юм. Гайхамшигтай хувиралт. Энэ дүрийг бүтээхдээ  тэр 22 настай байжээ. Тэрээр энэ  дүрээрээ анхныхаа  сая, сая үзэгчдийг байлдан дагуулсан төдийгүй, мөн түүнийг үлгэрлэн дуурайгчдийг төрүүлжээ.  Олон жилийн дараа түүний бичсэн өөрийн намтар түүхэн ном нь  12  хэл дээр гарч, хамгийн их олон удаа хэвлэгдсэн бестселлер болсон  юм. Тэр номондоо : Миний ааш маяг болон ямар нэгэн шинэ зүйлүүд миний биед бий болж байгааг мэдэрч байсан. Тайзнаас, телевизийн дэлгэцнээс өөрийн хувиралтаа харж байсан. Өөрийн  хугарсан тусгалыг – унжисан гар, хунгийн далавч,  хойш шидэгдэх  толгой, ард үлдэх бие гээд...”Гэлээ гэхдээ Плисецкаяг дуурайх – түүний гайхалтай золбоолог байдал, толгой эргэм дадамгай хийж буй бүжиг, ид шидийн юм шиг  уян хатан байдал , тод томруун байгаа эд бүхнийг дуурайна гэдэг хэзээ ч үгүй. Танхимд түүний жүжиг хүмүүсийг мансууруулдаг байлаа.  Бүжигчин эмэгтэй маань хичнээн ч удаа чих дүүргэсэн алга ташилтан дунд  хөгжмөө үл сонсон бүжиглэсэн гэж бодно! Аль ч орны театрын афишанд түүний нэр гарч ирэхэд танхим дүүрэн үзэгч цугларч, үргэлжилсэн алга ташилт нижигнэнэ. Францын шүүмжлэгч Андре Эрсен Плисецкаяд таарах үг бодож олсон нь: “Эр зориг”, “ авангард” буюу “Тэргүүн”гэсэн 2 үг байжээ. Ингэж болох л доо. Гэхдээ яг үнэн дээ бол тийм л байхгуй юу даа. Майя Плисецкая бол агуу их суут жүжигдийн  нэг бөгөөд тэдний гавъяа зүтгэлийн дүнд урлаг хөгжиж  байдаг юм. Үүнд ялангуяа бүжгийн урлаг. Тэр шинэ зүйлийг гаргах гэж , төрүүлэх гэж байнгын эрэлд байдаг. Ингэхдээ  бүр зөвлөлтийн цаг үед ч гэсэн ийм эрэлээ хийж  байсан, тэр үед “авангард” гэдэг үгийг бараг л хараалын үг шиг хүлээж авдаг байсан юм. Бүжигчин бүсгүйн маань уран бүтээл ч гэсэн эр зоригтой байлаа. Кубын бүжиг дэглээч Альберто Алонсогийн Бизегийн хөгжимд түүний нөхөр Щедрины буулгасан “Кармен-сюит” нь Плисецкаяд зориулж тавьсан балет. Энэ бол дэлхийн балетын шилдэг бүтээл. Гэтэл Москвад балетын жүжгийг дэндүү улаан цайм, эротик болсон гэж үзэж Плисецкаяг “сонгодог урлагаас урвагч”    гэж тэр үеийн соёлын сайд хэлсэн байдаг. Майя Плисецкая хэзээ ч сонгодог бүжгийн урлагаас урваж байгаагүй юм шүү. Тэр зөвхөн түүний хэлснээр :тайзан дээр муухай үнэртэх “нафталин” байлгахыг хүсээгүй юм- гэж байсан. Түүнд бүх юмыг үзэхсэн гэсэн асар их мөрөөдөл байсан. Жишээ нь: оросын уран зохиолын сонголдог бүтээлүүдээс. Тэгээд тэр үүнийгээ хийж чадсан шүү дээ. Бүр Их театрын тайзнаа өөрөө Л.Толстойн “ Анна Каренина”, Чеховын “Цахлай” зохиолоор балет тавьсан. Энэ хоёр жүжгийг тавихад нөгөө загинадаг хүмүүс  хэтэрхий дотоод сэтгэлээ илэрхийлсэн , “ойлгомжгүй” байсан гэх мэтээр бас шүүмжилж гарсан.Тэр зөвхөн тусгай зориулалтын балетны шаахайтай бүжиглэхийг хүсээгүй . Заримдаа тэр бараг хөл нүцгэн- сандальтай бүжиглэдэг. Жишээ нь Испанид “Мария Стюарт” бүжгэн жүжигт сандальтай бүжиглэж байсан. Эсвэл  бүр өндөр өсгийтэй гуталтай жааз хөгжмийн аялгуун дор Чикагогийн бүжгийн хамтлагтай төглөж байсан билээ. Францын алдартай бүжиг дэглээч Морис Бежар  түүнд зориулан барууны театрыг Дорнын  уламжлалтай холин бүжгийн жүжиг бичсэнд тэр гайхамшигтай хувирч тоглосон. Түүнтэй энэ үэрэгцэх бүжигчин байгаагүй. Харамсалтай нь одоо ч гэсэн гараагүй л байна. Нэгэн удаа карьерынхаа ид оргилд явж байхдаа тэр : Би танхимыг эзэмдэж байгаагаа мэдэрдэг. Юугаараа мэдэрч банй вэ гэхлээр зэрэг нэг надаас нэг юм гараад байх шиг санагдадаг. Яг юу гэдгийг би заримдаа ойлгодог, заримдаа үгүй. Гэхдэ надаас нэг юм яг гардаг. Хүмүүс амвдралд, урлагт болж байгаа үйл явдлыг нэг хэмжүүрээр үздэг : энэ нь сэтгэл хөдөлгөж чадаж байна уу, үгүй юу гэж. Хүмүүс ээ, өөртөө итгэ! Хэрвээ балетын урлаг таны сэтгэлийг хөдөлгөсөн бол сайн байна, харин ямарч сэтгэл хөдлөөгүй бол тэр урлаг сайн болж чадаагүй байна гэсэн үг”.