АНУ-ын томоохон хэд хэдэн банк 2001 оны 9-р сарын 11- ний террорын ажиллагаанаас хойш  батласан  « мөнгө угаахтай»  тэмцэх дүрмийг даган мөрдөх талаар түвэг бэрхшээл гарсантай холбогдуулан 40 орчим улсын элчин сайд, төлөөлөгчдийн газруудтай  хамтран ажиллахаа болих тухай америкийн Wall Street Journal хэвлэл АНУ-ын Терийн департаментын мэдээллийг үндэслэн уламжлав. «Энэ арилжааны  шийдвэр дипломат харилцаанд нөлөөлөх бололтой гэж  Терийн департаментын төлөөлөгч мэдээгдээд   гадаадын төлөөлөгчдийн газруудад АНУ-д үүргээ хэвийн биелүүлэх боломж олгох талаар  бүхнийг хийж байгааг тэмдэглэв. Шинэ дүрмийн дагуу банкууд  ажиллгаа явуулахдаа мөнгө хөрөнгийн эх сурвалжийн тухай мэдээлэл авах ёстой.