ОХУ-НАТО  дээд хэмжээний уулзалт  хоёр талын харилцаанд шинэ үеийг нээнэ гэдэгт Москва найдаж байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев стратегийн түншлэлийг хөгжүүлэх болон ПДХ системийг Европт байгуулах  саналууд Лиссабоны уулзалт дээр дэвшүүлнэ. Өчигдөр эвслийн гишүүн 28 улс стратегийн узэл баримтлалаа сайшаав. НАТО Орос улсад аюул учруулахгүй гэж  баримт бичигт  мэдэгджээ. Өнөөдер НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид  Афганистаны аюулгүй байдлын төлөө хариуцлагыг афганистаны талд шилжүүлэх  үйл явцыг хэлэлцэж байна. 2014 оны сүүлээр үйл явцыг дуусгахаар төлөвлөжээ.