Бямба гаригт дэлхийн хүн төрөлхтөн агуу их  оросын зохиолч Лев Толстойн нас барсны нэг зуун жилийн ойг тэмдэглэж байна. Тэр Астапо  төмөр замын станц дээр одоогийн Липецк мужийн нутагт насан өөд болжээ. Түүхэн дурсгалт энэ  өдөр  “Лев Толстойн тухай үг” олон улсын их хурал Липецкэд болж байна.  “Дайн ба энх”, “Анна Каренина” болон олон арван гайхалтай зохиолуудаараа олон сая уншигчдыг одоо болтол бишрүүлж яваа билээ. Лев Толстой 1828 оны 8-р сарын  28-нд  төрсөн. Амьдралынхаа эцэст сэтгэлийн бодол, зорилгоо нэгтгэхээр гэрийнхэнтэйгээ муудаж, гэрээсээ явсан аж. Зам зуураа тэр өвдөж , хатгаа авснаас нас баржээ. Лев Толстойг түүний алдарт зохиолоо туурвиж байсан  Ясная Полянад оршуулсан бөгөөд энд  түүний Музейг байгуулжээ.