Хятад улсад дэлхийн 500 хүчтэй компьютераас гуравт орох маш их хүчтэй “Синъюнь” буюу “манан” нэртэй компьтер ажиллаж эхэллээ. Энэ компьютер нь нэг секундэд 1, 27 квадриллион тоооцоо хийх хүчин чадалтай аж. Зохион бүтээгч компаний мэдээлснээр ирээдүйд уг техникийн дээд хүчин чадал секундэд 3 квадриллион үйлдэл хийхээр төлөвлөж байна. Ийм маягаар “Синъюнь” нь дэлхийн хамгийн хүчин чадал сайтай “Тяньхэ” буюу “Тэнгэрийн заадастай  “ өрсөлдөх чадвартай болж байна. Тэнгэрийн заадас нь БНХАУ –д  хийгдсэн бөгөөд нэг секундэд 2,67 квадриллион операци хийдэг  юм байна. Хоёр дугар байрыг америкийн машин эзэлдэг гэнэ.