Лиссабонд болж байгаа дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн 28 орны тэргүүн нар Орос улс нь үүнээс хойш эвсэлд аюул занал болохгуй гэсэн стратегийн шинэ  үзэл санаа шингэсэн баримт бичгийг сайшаалаа. Уг баримт бичигт НАТО  Москватай стратегийн түшн байж  харилцан сонирхолтой сэдвүүдээр хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал, пуужингийн довтолгооны эсрэг систем, терроризмын эсрэг тэмцэл, мансууруулах бодис, далайн дээрэм болон олон улсын аюулгүй байдлын асуудлууд орж байна. Мөн түүнчлэн шинжээчдийн тэмдэглэж буйгаар шинэ номлол нь  үзэл бодлын зөрөлдөөнийг бас гарсан байна. НАТО-гийн дорно зүгт тэлэн өөрийн үйл ажиллагааг  хариуцах бүсийн цаана явуулахыг зорьж байгаад Москва зовниж байна.