Олон улсын зуучлагч  “Зургаагийн “буюу НҮБ-ын Аюулгүй байдлын 5 гишүүн болон Герман улс, Ираны цөмийн зэвсгийн асуудлаарх уулзалт нь  энэ оны 12-р сарын эхэн үед болох  байх гэж Москва найдаж байна. Энэ тухай Оросын Гадаад явдлын яамны  сайд Сергей Лавров манай сурвалжлагчийн асуултанд хариулахдаа мэдэгдэсэн юм. Сайд хэлсэн үгэндээ : Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Каспи орчмын таван орнуудын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеээр  Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзахдаа “зургаагийн” яриа хэлэлцээг тун удахгуй сэргээхэд  сонирхолтой байгаагаа илэрхийлж, Тегераныг энэ асуудлыг удаашруулахгуй байхыг уриалсан “гэж тэмдэглэв. Энэ тулгамдсан асуудлаар гарсан саналууд бүгд бидний  мэргэжил нэгт  ираны дипломатуудад тодорхой болсон байгаа. Бид ч гэсэн ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад ийм алхам хийх нь зүйтэй гэж өөрийн зүгээс бас үзэж байгаа гэдгийг нь мэдэрсэн. Ийм зүйл ойрын үед болно гэж найдаж байна. Ямарч байсан гэсэн тодорхой ажлууд хэлэцэгдэж байна. Ерөнхийлөгчдийн уулзалт дээр хугацааг дахин  дурьдаагүй ч гэлээ , энэ нь  12 – р сарын эхэн үед болно гэж үзэж байна.  “Зургаагийн” чуулах газрын тухай ярих юм бол гээд  Сергей Лавров, үүнд Түрк улс өөрийн оронд явуулах боломжтой гэж санал тавьсан байгаа. Бусад хувилбарууд бас байгаа л даа. “Бид ямарч хувилбарыг нийцүүлж үзнэ, хамгийн чухал нь  үүнд бүгдэнд  ая тухтай  байх ёстой” гэж Орос улсын ГЯЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлон тэмдэглэв. Орос улс Иран хоёр нь атомыг  энхийн зориулалтаар ашиглах хамтын ажиллагаагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үргэлжлүүлэх болно- гэж тэр хэлэв. Бидний хэлхээ холбоог янз бүрийн түвшинд үргэлжлүүлэхээр бид тохиролцоод байна. Ойрын үед Бүшерт Орос улсын дэмжлэгтэйгээр баригдасан  Атомын цахилгаан станц ашиглалтад орно. Атомын эрчим хүчний олон улсын агентлаг  МАГАТЭ –гээс мөрдөж ирсэн олон улсын  эрх зүй, хэм хэмжээний хүрээнд хоёр улсын ерөнхийлөг нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр  тохиролцов. Оросын иргэн , бизнесмен Виктор Бутыг АНУ зэвсгийн   хууль бус наймаанд буурутгаж байгааг Сергей Лавров тайлбарлахдаа: ”Биднийг гэмт хэрэгтнийг хаацайлаж байна гэж буруутгаж байгаа. Ингэхдээ ямар ч шүүх  одоохондоо түүний  буруутайг  тогтоогоогуй байгаа. Би энэ асуудал дээр туйлын тодорхой байгаасай гэж хүсч байна. Бид манай Орос улсын иргэдийн эрхийг ямагт хангах ёстой байдаг юм. Хэзээ ч иргэдээ зовлонд орхидоггүй. Түүнийг  сэжигтэн байна уу, үгүй юу гэдгээс хамааралгүй Орос улсм иргэнээ хамгаалж ирсэн. Тэр тусмаа шүүхийн ямарч процесс явагдаагүй байхад. Сергей Лавров Оросын тал Виктор Бутаг өмгөөлж байгаа юм биш, түүнийг хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг дээр шахалт үзүүлэх гээгүй”- гэв. Гагцхүү шудрага шүүх болтол үүнийг одоогоор хэн ч мэдэхгүй -гэв.