Манай орны  Өвлийн өвгөн ер бусын бэлэг болох ГЛОНАСС системд залгасан инновацийн таяг авчээ. Өчигдөр орос хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатарт төрсөн өдрий нь тохиолдуулан баяр хүргэв. Тийм таяг Өвлийн өвгөнд хэрэгтэй хэмээн «Оросын инновацийн технологи» компанийн эрдэмтэд техникчид болон дизайнар, сийлэрен дархчуул үзжээ. Техникийн шинэ шинэ бүтээл үлгэрийн баатар өвгөний амьдралын салшгүй нэг хэсэг боллоо. Вологда мужийн Их Устюг  дэх өргөөндөө үлгэрийн баатар-компьютер идэвхтэй ашиглаж, хүүхдүүдээс эмэйл  авч, нийгмийн сүлжээнд блог хөтлөж байна. Орчин цагийн таяг оросын Өвлийн өвгөнд таалагдахгүй байж чадахгүй нь мэдээжийн хэрэг.  Тэрбээр хэлэхдээ. АНУ-д Үндэсний сансарын агентлаг Санта-Клаусын  аялалыг ажиглаж байгааг нийтээр мэднэ. Тийм технологи Орост бас байгаа нь илрэв. Санкт-Петербургийн хүүхдүүд  явуулын төхөөрөмжийг  энэ онд надад бэлэглэв. Төхөөрөмж намайг хаана байгааг 10 метр хүртэл лавтай харуулж байна.  Энэ нь ГЛОНАСС системийн дамжуулагч юм гэлээ. Инновацийн таяг доторхи тоноглол  Өвлийн өвгөн чухам хаана байгааг он-лайн дэглэмээр  мэдэх боломж ямар ч орны иргэдэд олгож байна. ГЛОНАСС хиймэл дагуулын  системийн тусламжтайгаар  Өвлийн өвгөний координатыг-эхлээд  диспетчерийн тусгай цэгт,  дараа нь тусгай сайтад дамжуулна. Өвлийн өвгөний  явах чиг, замын газрын зургийг тэнд байрлуулах юм. Энэ онд тэрбээр шинэ жилийн өмнөх томоохон аялалынхаа хүрээнд Якутскаас Санкт-Петербург хүртэлхи  оросын гучаад хотод очно. Сайхан сэтгэлтэй Өвлийн  өвгөн оросын үлгэр домогт чухам хэдийд бий болсныг хэлэхэд хэцүү юм. Харин 2000 жилийн тэртээ бий болсон  гэж хэлж болно. Оросын хүүхдүүд Өвлийн өвгөний төрсөн өдрийг 11-р сарын 18-нд тэмдэглэхийг  хэдэн жилийн өмнө санаачилжээ. Цаг уурын олон жилийн судалгааны дүнгээс харахад  чухам энэ өдөр Өвлийн өвгөний өргөө оршдог  Вологда нутагт өвөл болдог юм. Өвлийн өвгөний төрсөн өдөр  бүх насны хүүхдүүдийн гайхамшигт баяр болон хувирдаг. Шинэ жилийн өмнөх тэмцээнд оролцож буй оросын  1000 гаруй хүүхэд  тусгай хоёр галт тэргээр энэ онд Их Устюгт очлоо. Түүнчлэн бусад ард түмний үлгэрийн баатар тухайлбал  Ямал хойгийн Өвлийн өвгөн-Ямал Ири, Якутын хүйтэны  сахиус  Чисхаан, Латвийн Лачплессис баатар найз Лайматайгаа  хамт, Өвлийн өвгөний ач охин Цасан охин  бас тийшээ очсон байна. Өвлийн өвгөний төрсөн өдөр түүнь нутаг нь үлгэрийн цэнгэлдэх хүрээлэнтэй төстэй болжээ.  Шидит цэцэрлэгт гудамж үзэгчдийн  тавцан, спортын талбар болж хувиран төв дунд нь төрсөн өдрөө тэмдэглэгчэд зориулсан  хөгжилтэй  жагсаал болов. Баяр наадам спортын шинж чанартай болсон нь мэдээжийн хэрэг. Учир нь Өвлийн өвгөн 2014 оны Сочийн Олимпийн бэлэгдэл болох ёстой гэж  оросын янз бүрийн насны олон зуун мянган иргэн үзэж байна. Өвлийн өвгөн өнөө орой инновацийн таягныхаа тусламжтайгаар  Орост шинэ жилийн  баярын гараа өгөх юм. Тэрбээр Их Устюг хотын төвд шинэ жилийн анхны сүлд модны  өнгө өнгийн гэрлийг  асаана.