Хойд-Атлантын эвсэлийг илүү их үр ашигтай болгох. Энэ дээр  НАТО-гийн өөрчлөлтийн зорилго, үүнийг Лиссабоны эвсэлийн дээд хэмжээний уулзалт дээр сайшаахаар төлөвлөж байна .  Шинэлэг зүйлийн эгнээнд НАТО-гийн стратегийн гол санаа. НАТО-гийн гишүүн орнуудын нийслэлүүдэд нилээд хугацааны өмнө илгээсэн түүний төсөлд шинээр бий болж буй аюул занал, тухайлбал пуужингийн  болон киберхалдлагын аюул занал оржээ.  Шинэ үзэл санаанд эвслийн Орос улстай стратегийн харилцаа тогтоох утга санаа орсон байна. Ийм бүтээн байгуулалтын “замын зураг”  11р сарын 20 ны Орос улс-НАТО гийн дээд хэмжээний уулзалт дээр тодорхой болно. Хойд-Атлантын эвсэл нь Лиссабоны уулзалтаас Москватай харилцаагаа шинэчлэгдэнэ гэж үзэж буйгаа нуухгуй байна гэж НАТО-гийн ОРос улсын төлөөлөгч Дмитрий  Рогозин тэмдэглэв. Миний  бодлоор НАТО-гийнхан түүхэн эвлэрлийг хүлээж байх шиг байна. Тэдэнд Орос улс хэрэгтэй, үүнийг тэд одоо л нэг ойлгосон бололтой . Тиймээс стратегийн түншлэл болон дэлхийн тулгамдсан асуудал болох аюулгүй байдлын асуудлаар ярихдаа Орос улстай хийх  баримт бичгийн    тухай яригдах юм. Орос-НАТО-гийн  ийм чуулган нь “цаг агаарын ямарч нөхцөлд”  ажиллах ёстой  юм. Ямарч асуудлыг хэлэлцэхэд бэлэн байх ёстой. НАТО-гийнхны ийм уян хатан байхыг би урьд өмнө  санахгуй юм байна, тэр тусмаа нилээд жинтэй асуудлуудаар оросын  засварыг хүртэ л хүлээж авсан явдал.  Сүүлийн хэдэн  жил Орос НАТО хоёр өөрсдийн аюул заналын үнэлгээн дээр ажиллаж ирсэн.  Тоглоомгүй ширүүн байсан шүү. Жишээ нь, пуужингийн аюул занал хоёр талаас янз бүр харагдаж байсан.  Эцсийн дүнд  буулт хийх томъёлол хайх биш, харин санал зөрөлдөж байгаа зүйлээ баримт бичиг дээр буулгаж  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон НАТОгийн тэргүүн нар хэлэлцүүлэхээр шийдсэн.   Яахаа тэд шийдэг. Харилцан ойлголцсоноос энэ асуудал шийдэгдэнэ. Үнсэндээ, шинжээчдийн үзэж буйгаар пуужингийн дайралтаас хамгаалах системыг хамтран байгуулахад давахгуй хүнд хэцүү гэж үгүй гэнэ. Хамгийн гол нь Орос улс өөрийн нутаг дэвсгэрт ойр байхыг эрс эрэсгүүцэж байгаа юм.  Мөн түүнчлэн Иран шиг ямар нэгэн улсыг дайсан болгоход эрс дургүйцэж байна.  Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдэлдээ: Орос улс нь хамтран ажиллахад бэлэн байгаа төдийгүй “ пуужингийн дайралтаас хамгаалах системын тал дээр хамтран ажиллах санал нь урт хугацаанд ч биш, бүр  дунд хугацаанд хэрэгжиж болох юм “гэв. Стратегийн үнэлгээ, шинжилгээ судлагааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов үүнтэй санал нэг байгаа аж. Хамгийн гол нь ямар нэгэн саад бэрхшээл огт үгүй байна. Өнөөдрийн хувьд нэг л тулгамдсан асуудал байна. Энэ нь пуужингийн довтолгооны эсрэг системийн асуудлыг шийдэх, энэ асуудлаар европчуудтай яриа хэлэлцээ хийсэн.  Европын нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос хамгалах системийг өргөтгөх боломжтой  асуудлаар ярьж болж байна. Эцэст нь хэлэхэд Атлантаас Урал хүртэлх бүсэд дэлхийн пуужингийн довтолгооннос хамгаалах системийг бий болгож, үүнд бүх орнуудыг нэгтгэх.  Ингэхдээ энэ тохиолдолд энэ системд оролцох орон тус бүр  өөрийн пужингийн довтолгооны эсрэг элементийг боловсруулж оролцох.  Тэгээд тэдгээр нь бүгдээрээ ниилээд нэг бүхэл болох. Өөр нэг тохиолдолд бүгдээрээ нийлээд хамтарсан элементыг боловсруулах хэрэгтэй. Энэ нь бүгд хоорондоо тэс өөр юм. Гэхдээ бидний ряьж байгаа пуужингийн довтолгооны эсрэг системийн хамтарсан төслийн тухай ярих нв чухал. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Лиссабонд орос улсын байр суурийг давтах биш , харин пуужингийн довтолгооноос хамгалах системээр энэ салбарт хамтран ажиллахад тодорхой санаа хэлэх юм. Аюул заналыг үнэлэх болон аюулгүй байдлын  системийг гаргаж тавихдаа НАТО –гийн  эрх тэгш түншлэлийг үнэлэх чадвар харуулна.