Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведев  «Распадская» уурхайн 8 ажилтныг  эрэлхэг гавьяа байгуулсны төлөө  одонгоор  шагнах тухай  зарлигт гарын  үсэг зурав. Тэд  энэ хавар уурхайд том осол  гарсны  дараа   аврах  ажилд  оролцсон юм.Шагналд тодорхойлогдсон эдгээр хүмүүсийн 5 нь уг ослын улмаас амь үрэгдсэн юм. Дэлхийн чулуун нүүрсний  том уурхайнуудын нэг - Распадская уурхайд    4  цагийн завсарлагатай   2 дэлбэрэлт  5-р сард гарлаа.   Аврагчдыг уурхайд буусны дараа  нилээд хүчтэй  2-р дэлбэрэлт  гарлаа.  Осолоос нийтдээ 75  хүн  нэрвэгдэж, 16 хүний хувь заяа одоо хүртэл тодорхой бус.