Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  «Виктор  Бутын хэрэг  таслах шүүхийн  хуралдаан  шударга байх  естой» гээд , өрнөдийн олон нийтийн  хэвлэл  мэдээлэлийн  хэрэгслүүд энэ үйл  явдлын  талаар их шуугиан    гаргаж байгаа нь  харамсалтайг   тэмдэглэв.    Виктор Бутын  гэмийг   нотлоогүй боловч  «түүнийг  өмгөөлж  байна»  гэж  тэд ОУ-ыг буруушааж байгааг   сайд тэмдэглэв. Оросын ерөнхийлэгчийн туслах Сергей Приходько    уг хэргийг бүрэн мөрдөн байцаахыг  Москва   сонирхож байгааг мэдэгдлээ.  Таиланд улсад  баривчилан, АНУ-д шилжүүлсэн  оросын бизнесменыг  5 зүйлээр  тэдгээрийн дотор  «зэр зэвсэг хууль бусаар  худалдсан»  гэж буруушааж байна.